Лхагва гарагт 20-ийн бүлгийн (Их 20) улс орнуудын удирдагчид хоёр өдөр үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд баталсан тунхаглалдаа Оросын Украин дахь түрэмгийллийг эрс буруушааж, ямар ч болзолгүйгээр Украины нутаг дэвсгэрээс гарахыг шаарджээ.
Мэдэгдэлд дурдсанаар гишүүдийн дийлэнх нь Украин дахь дайныг эрс буруушаасан бөгөөд тунхаглалыг гишүүд бүгд санал нэгтэй баталсан байна.
“Их 20”-ийн удирдагчид цөмийн зэвсэг хэрэглэх эсвэл хэрэглэхээр заналхийлэхийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдгийг тунхаглалдаа дурдаад, НҮБ-ын дүрэмд тусгагдсан бүх зорилго, зарчмуудыг хүндэтгэж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг дагаж мөрдөхийг уриалжээ.
Зохион байгуулагч Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн хэлснээр дээд хэмжээний уулзалтын хамгийн маргаан дагуулсан сэдэв Украины дайн байсан байна.
Тэрээр “Энэ тухай хэлэлцүүлэг маш ширүүн өрнөсөн бөгөөд эцэст нь ‘Их 20’-ийн удирдагчид тунхаглалын агуулгыг тохиролцсон. Тунхаглалд улс орны хил, бүрэн бүтэн байдлыг зөрчсөн Украины дайныг буруушаасан” гэж мэдэгджээ.
“Их 20”-ийн удирдагчид Украины хилийн ойролцоох Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж, хоёр хүн амь үрэгдсэн асуудлаар шуурхай хуралдаж, дээд хэмжээний уулзалтыг түр завсарласан. Одоогоор АНУ болон түүний НАТО-ийн холбоотнууд дэлбэрэлтийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр пуужинг Оросын нутаг дэвсгэрээс харваагүй гэж таамаглаж байна.
Хэлэлцээрийн дундуур удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаагаа харуулах зорилгоор мангро модны суулгац тарих ёслолд оролцжээ. Удирдагчид дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих, тэр дундаа нүүрсний хэрэглээг бууруулах хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн тунхаглалд дэлхийн эдийн засаг Украины дайн, инфляцын өсөлт зэрэг “олон хэмжээст хямрал”-тай нүүр тулж, олон төв банк мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр аргагүйд хүрснийг онцлон тэмдэглэжээ.
Мөн “Их 20”-ийн удирдагчид сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд бодлогын хүүгээ болгоомжтой өсгөхөөр тохиролцохын зэрэгцээ валютын ханшийн хэт тогтворгүй байдлаас зайлсхийхээ амласан байна.
Эх сурвалж: Reuters