Оросын Курск муж дахь нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор халдсан тухай тус мужийн захирагч мэдэгдэв.

Украинтай хиллэдэг Курск мужийн захирагч Роман Старовойт “Telegram”-аар халдлагын улмаас нисэх онгоцны буудлын ойролцоох газрын тосны агуулах шатсан болохыг мэдэгджээ.

Түүний хэлснээр халдлагад өртсөн хүн байхгүй, тусгай алба галыг унтраахаар ажиллаж байна.

Даваа гарагт Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын өмнөд хэсэгт орших Рязань, Саратов дахь агаарын цэргийн хоёр баазад халдаж, гурван цэргийн албан хаагч амь үрэгдэж, дөрвөн цэрэг шархдаж, хоёр онгоц гэмтсэн тухай Оросын Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлсэн.

Одоогоор Украин халдлагын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Гэхдээ Украины нэг өндөр албан тушаалтан уг халдлагад ашигласан нисгэгчгүй онгоцнуудыг Украины нутаг дэвсгэрээс хөөргөсөн нь үнэн бөгөөд нэг цохилтыг нь баазын ойролцоох тусгай хүчнийхний тусламжтайгаар хийсэн гэж “New York Times” сонинд мэдээлжээ.

Оросын Батлан хамгаалах яам халдлагыг алсын тусгалтай нисэх онгоцыг идэвхгүй болгох зорилготой террорист ажиллагаа гэж үзэж байна.

Рязань нь Москвагаас зүүн өмнө зүгт 185 километрийн зайд оршдог бол Саратов Украины хамгийн ойрын нутаг дэвсгэрээс дор хаяж 600 километрийн зайд оршдог. Хэрэв Украин Оросын гүнд цохилт өгсөн нь үнэн бол Москвад ч цохилт өгөх боломжтой гэж Оросын тоймчид сэрэмжлүүлэв.

Одоогоор Курскд болсон халдлагын талаар Киев болон Москвагаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

https://www.youtube.com/watch?v=Er3HdAFwJW8&t=1s

Эх сурвалж: Reuters

#курск, #ОРос, #Украины дайн,