Өнгөрсөн сард чөлөөлөгдсөн Украины Херсон хотын төвд Оросын хүчин хоёр дахь өдрөө дараалан цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, боомтын бүс дэх чухал дэд бүтцэд халдсаны улмаас хот бүхэлдээ эрчим хүчгүй болсныг Украины албаныхан мэдэгдэв.

Оросын цэргүүд Херсоноос ухарсан явдал нь хоёрдугаар сард довтолгоогоо эхлүүлснээс хойших Москвагийн хамгийн том бүтэлгүйтлийн нэг байв.

Үүнээс хойш Оросын хүчин хэдэн долоо хоногийн турш Украины эрчим хүчний байгууламжуудыг онилсноор сая сая украинчууд цахилгаан, дулаангүйгээр өвөлжихөд хүрээд байгаа юм.

Херсон хотын захиргааны барилга цохилтод өртсөнөөс нэг өдрийн дараа их бууны сум төв байрнаас 100 метрийн зайд унажээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр эмнэлгийн тусламжийн цэгт болсон халдлагад 32 настай эмнэлгийн ажилтан, 70 настай эрэгтэй амиа алдсан байна.

Мөн Украины хоёр дахь том хот Харьковт дэлбэрэлт болжээ. Хотын дарга Игорь Терехов Оросын хүчин дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгч байгааг мэдэгдээд оршин суугчдыг боломжтой бол хоргодох байранд орохыг уриалав.

НҮБ-ын Хүний эрхийн комиссар Волкер Турк Оросын халдлага нь олон сая украинчуудыг маш хүнд байдалд оруулж байгаа бөгөөд эрчим хүчний байгууламжид халдлага үйлдэх нь хүмүүнлэгийн байдлыг улам дордуулж, нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага үүсгэж болзошгүйг анхаарууллаа.

Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Европын холбооны удирдагчдад хандан Украинд хоёр тэрбум шоо метр хий, 851 сая долларын үнэ бүхий цахилгаан эрчим хүч нийлүүлэх замаар “Оросын эрчим хүчний терроризм”-ийг ялахад туслахыг хүсжээ.

Үүний зэрэгцээ, Украины арми Донецк хотын төвд 2014 онд салан тусгаарлагчид Донбасст хэсэгчлэн хяналтаа тогтоосноос хойших “хамгийн том цохилт” өгснийг Оросын дэмжлэгтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэв. Украин 40 пуужин харвасны улмаас нэг хүн амь үрэгдэж, есөн хүн шархадсан байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Украины дайн, #Харьков, #Херсон,