Даваа гарагт Гана улс гадаад өрийнхөө ихэнх хэсгийн эргэн төлөлтийг зогсоож байгаагаа зарлалаа.
Сангийн яамны мэдээлснээр Евро бонд, арилжааны зээл болон хоёр талт зээлүүд үүнд хамаарах бөгөөд энэ шийдвэрийг “түр зуурын яаралтай арга хэмжээ” гэж нэрлэсэн байна.
“Засгийн газар Гана улсын өрийг тогтвортой байлгахын тулд бүх гадаад зээлдүүлэгчидтэйгээ хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэж Сангийн яам мэдэгдэв.
Тус улсын эдийн засаг хүнд байдалд байгаа бөгөөд энэ шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС)-тай гурван тэрбум долларын хэлэлцээр байгуулаад байгаа.
Гана улс дотоод өрийн солилцооны хөтөлбөрөө хэдийнэ зарлаж, гадаад бүтцийн өөрчлөлтийн талаар зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийж эхэлжээ.
Олон зээлжих зэрэглэлийн агентлагууд зээлжих зэрэглэлийг нь бууруулсны дараа он гарснаас хойш тус улсын өрийн санхүүжилт хүнд байдал орсон юм.
Энэ нь нөхцөл байдлыг улам дордуулсан бөгөөд есдүгээр сарын байдлаар Гана улсын нийт өр 467.4 тэрбум Гана седи буюу 55 тэрбум долларт хүрчээ. Үүний 42%-ийг дотоодын зээл бүрдүүлж байгаа аж.
Өнгөрсөн оны есдүгээр сард Гана улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол энэ онын мөн үед 3.4 тэрбум гаруй ам.долларын алдагдалтай гарчээ.
Одоогийн байдлаар улсын төсвийн орлогын 70-100 хувь нь өрийн эргэн төлөлтөд зарцуулагдаж байгаа ба арваннэгдүгээр сард тус улсын инфляц 50 хувь хүртэл өссөн байна.
Эх сурвалж: Reuters

#Гана, #оувс, #эдийн засаг,