Талибууд Афганистаны эмэгтэйчүүдийг их дээд сургуулиудад суралцахыг хориглож байгаагаа зарлалаа.
Боловсролын сайдын албан бичигт дурдсанаар уг шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болох бөгөөд дараагийн мэдэгдэл хүртэл хүчин төгөлдөр байх аж.
Талибууд эмэгтэй сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд хамрагдахыг аль хэдийн хориглосон бөгөөд сүүлийн алхам нь эмэгтэйчүүдийн албан ёсны боловсролд хамрагдах боломжийг улам бүр хязгаарлаж байна.
Гурван сарын өмнө Афганистан даяар олон мянган охид, эмэгтэйчүүд их дээд сургуульд элсэх шалгалт өгсөн ч тэдний судалж болох хичээлүүдэд асар их хязгаарлалт тавьж, мал эмнэлэг, инженерчлэл, эдийн засаг, хөдөө аж ахуйг хориглож, сэтгүүл зүйг эрс хязгаарлаж байв.
Мөн өнгөрсөн жил Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаасаа хойш их дээд сургуулиудыг хүйсийн ялгаатай анги танхим, орц гарцтай болгож, эмэгтэй, эрэгтэй оюутнуудыг тусгаарлах арга хэмжээ авсан бөгөөд эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй профессорууд эсвэл хөгшин эрчүүд л хичээл заадаг байв.
Үүгээр ч зогсохгүй, Талибанчууд засгийн эрхэнд гарснаар Афганистаны боловсролын салбар ихээхэн хохирол амсжээ. Өнгөрсөн жил АНУ тэргүүтэй цэргүүд тус улсаас явсны дараа эрдэмтэн судлаачид олноороо дүрвэсэн байна.
НҮБ-д суугаа АНУ-ын орлогч Элчин сайд Роберт Вүүд Талибуудын сүүлийн алхмыг буруушаав.
Тэрээр “Талибанчууд бүх афганчуудын эрхийг, ялангуяа эмэгтэйчүүд, охидын эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэдэг болох хүртлээ олон улсын хамтын нийгэмлэгийн хууль ёсны гишүүн болно гэж найдах эрхгүй” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард эрх баригчид эмэгтэйчүүдийг нийслэл Кабул хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд оруулахыг хориглосон. Мөн Афганистан даяар эмэгтэйчүүд биеийн тамирын заал, усан бассейнд орох хориотой байна.
Эх сурвалж: BBC

#афганистан, #талибан,