Индонезийн Танимбар мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Банда тэнгист 97 км-ийн гүнд байсан гэж Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв (EMSC) мэдэгдэв.
Индонезийн далайн эрэгт болсон хүчтэй газар хөдлөлт Австралийн хойд хэсгийн Дарвин хотод мэдрэгдсэн байна. Урьд өмнө тохиолдож байсан хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан гэж олон хүн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд сэтгэгдлээ үлдээжээ.
“Geoscience Australia” газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн тухай 2,600 гаруй дуудлага хүлээн авсан байна.
Газар хөдлөлтийн дараа Австралид цунамигийн сэрэмжлүүлэг зарлаагүй болохыг Цаг уурын товчоо мэдэгдэв.
Индонезийн цунамигийн алба мөн “Өмнөх мэдээллүүд болон цунамигийн загварчлал дээр үндэслэн энэ газар хөдлөлт нь Энэтхэгийн далайн бүс нутагт нөлөөлж цунами үүсгэх чадваргүй” гэж мэдэгджээ.
Австралийн онцгой байдлын алба, засгийн газрын агентлагууд, батлан хамгаалах хүчин бүгд сүйрлийн цар хүрээг бүрэн тодорхой болгохын тулд хариу арга хэмжээгээ эрчимжүүлсэн байна. Мөн газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн Кимберли мужид 200 орчим цэргийг дайчилжээ.
Мужийн захиргаа оршин суугчдадаа газар хөдлөлтийн дараах тав буюу түүнээс дээш баллын чичиргээнээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Австрали, #Газар хөдлөлт, #Индонези,