Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь 2020 оноос хойш шинээр бий болсон 42 их наяд ам.долларын баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байгааг “Oxfam” мэдэгдэв.
Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай давхцан нийтэлсэн “Баячуудын амьд үлдэх тэмцэл” нэртэй тайланд дурдсанаар энэ нь дэлхийн хүн амын үлдсэн 99 хувийн олсон мөнгөнөөс бараг хоёр дахин их мөнгө байна.
Тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2.7 тэрбум доллароор нэмэгдэж байгаа бол дэлхий даяар 1.7 тэрбум хүн инфляц цалингаас нь давсан орнуудад амьдарч байгааг тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ, нийт тэрбумтнуудын тал хувь нь хөрөнгөө шууд үр удамдаа залгамжлуулахад татвар шаарддаггүй орнуудад амьдарч байна. Энэ нь таваас дээш их наяд долларыг хамрах бөгөөд Африк тивийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан дүн аж.
“Oxfam”-ын тооцоолсноор дэлхийн саятан, тэрбумтнуудаас таван хувийн татвар авахад жилд 1.7 их наяд доллар босгох ба энэ мөнгөөр хоёр тэрбум хүнийг ядуурлаас гаргах боломжтой байна.
“Энгийн хүмүүс өдөр бүр хоол хүнс гэх мэт хэрэгцээт зүйлээ авахад золиос шаарддаг бол хэт баячууд хамгийн галзуу мөрөөдлөөсөө ч хальсан. Энэ арван жилд тэрбумтнуудын хамгийн чинээлэг нь улам баяжих төлөвтэй байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хувьд 20-иод оных шиг тэсрэлт болж байна” гэж “Oxfam International”-ийн гүйцэтгэх захирал Габриэла Бучер хэлэв.
Тэрээр хэт баян, том корпорацуудад татвар ногдуулах нь өнөөгийн хямралаас гарах гарц гэж үзэж байна.
“Дөчин жилийн хугацаанд баячуудын татварыг бууруулсан нь далайн түрлэг бүх хөлөг онгоцыг бус, зөвхөн супер дарвуулт онгоцыг дээш өргөдөг гэдгийг харуулсан.”
Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн бизнес, улс төрийн удирдагчид оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа улс төр, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг.
Даваагаас баасан гарагт зохион байгуулагдах энэ жилийн дээд хэмжээний уулзалтад 52 орны төрийн тэргүүн, 600 орчим гүйцэтгэх захирал оролцох аж.
Эх сурвалж: Al Jazeera

#Oxfam, #Давос, #Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт,