Хятадын зүгээс ирж буй аюул заналхийллийн хариуд Тайванийн арми анх удаа эмэгтэйчүүдийг цэргийн нөөц хүчний бэлтгэлд хамруулахаар болсноо мягмар гарагт зарлалаа.

Тайванийн Батлан хамгаалах яамны өгсөн мэдээллээр сургалт энэ оны хоёрдугаар улиралд эхлэх бөгөөд халагдсан 220 эмэгтэй цэрэг сайн дураараа бэлтгэлд хамрагдах боломжтой байна.

Тус яамны дэргэдэх Батлан ​​хамгаалахын дайчилгааны газрын хошууч генерал Ю Вэнь Чений хэлснээр энэ жил анхны жил нь учраас бэлтгэлийг туршилтын журмаар хийх гэнэ.

Тайванийн Батлан хамгаалах яам хангалттай хүчин чадалгүйн улмаас өмнө нь зөвхөн эрэгтэй нөөцийн цэргүүдийг бэлтгэлд хамруулдаг байсан гэж мэдэгджээ.

Харин Тайваний хууль тогтоогчид эмэгтэйчүүдийг нөөцийн сургалтад хамруулахгүй байх нь хүйсээр ялгаварлан гадуурхах явдал гэж үздэг байв.

Өнгөрсөн сард Тайвань улс 2024 оноос эхлэн цэргийн алба хаах хугацааг дөрвөн сараас нэг жил болгон сунгаж байгаагаа мэдэгдсэн.

“CIA World Factbook”-ийн мэдээллээс харвал Тайванийн зэвсэгт хүчин 170,000 орчим бие бүрэлдэхүүнтэй бол үүний ихэнх нь сайн дурынхан байдаг. Мөн жил бүр 120,000 орчим нөөц цэрэг бэлтгэдэг байна.

18-36 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаах, нөөцийн бэлтгэлд заавал хамрагдах ёстой бөгөөд нөөцийн бэлтгэлд цэргээс халагдсаныхаа дараа найман жилийн хугацаанд дөрвөн удаа давтан хамрагддаг байна.

2021 оны байдлаар Тайванийн зэвсэгт хүчний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан ч ихэнхдээ байлдааны бус үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Эх сурвалж: CNN

#зэвсэгт хүчин, #Тайвань, #цэргийн бэлтгэл,