Пүрэв гарагт Владимир Путиний холбоотон Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Умард Атлантын эвсэл (НАТО)-д хандан Орос Украинд ялагдсан тохиолдолд цөмийн дайн дэгдэж магадгүй гэж анхааруулжээ.

“Цөмийн гүрэн энгийн дайнд ялагдах нь цөмийн дайныг өдөөж магадгүй юм. Цөмийн гүрнүүд хувь заяа нь шийдэгдэх томоохон мөргөлдөөнд хэзээ ч ялагдаж байгаагүй” гэж одоо аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаа Медведев “Telegram” хуудсандаа бичжээ.

Мөн тэрээр баасан гарагт Германы Рамштайн агаарын баазад Украины асуудлаар уулзах гэж байгаа НАТО болон бусад батлан хамгаалахын удирдагчдад хандан цөмийн аюулын эрсдэлийг бодолцохыг сануулсан байна.

Одоогийн байдлаар Орос, АНУ дэлхийн цөмийн цэнэгт хошууны 90 орчим хувийг эзэмшдэг. Америкийн эрдэмтдийн холбооны мэдээллээр Орос 5,977 цөмийн цэнэгт хошуутай бол АНУ 5,428 цөмийн цэнэгт хошуутай. Харин араас нь Хятад (350), Франц (290), Их Британи (225) улс жагсдаг байна.

Оросын хувьд Путин цөмийн зэвсэг ашиглах эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдэлтэн нь юм.

Нэгэн цагт өөрийгөө Оросыг либералчлахын тулд АНУ-тай хамтран ажиллахад бэлэн шинэчлэгч гэж өөрийгөө танилцуулж байсан 57 настай Медведев Орос Украинд цөмрөн орсноос хойш хэд хэдэн удаа цөмийн дайнтай холбоотой хүчтэй мэдэгдэл хийсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Дмитрий Медведев, #Нато, #ОРос, #Украины дайн,