Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр тэтгэвэрт гарах насыг 62-64 болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал, ажил хаялтад 1.12 хүн нэгдсэн байна.

Нийслэл Парист 80,000 орчим хүн жагссан бол Франц даяар өөр 200 гаруй хотод жагсаал зохион байгуулагджээ.

Нант, Лион, Бордо, Марсель, Тулуз зэрэг хотод галт тэрэгний жолооч нар, төсвийн байгууллагын ажилчид болон газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнууд ажил хаялт зарласан байна.

“CGT” томоохон үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Филипп Мартинес жагсагчдын нийт тоог хоёр саяыг давсан гэж мэдэгдсэн нь засгийн газрын мэдээлсэн тооноос зөрж байгаа юм. Түүний хэлснээр Парисын “Place de la République”-д 400,000 хүн цугларсан нь өчигдрийн хамгийн том жагсаал байжээ.

Жагсаалын үеэр цөөн тооны мөргөлдөөн гарч, 38 хүн баривчлагдсан байна.

Зарим төмөр замын шугамд 10 үйлчилгээ тутмын нэг нь л ажиллаж байсан бол Парисын метро бараг үйлчилгээ явуулаагүй байна.

Дунд боловсролын үндсэн үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын 65 хувь нь ажил хаялт зарласан гэж мэдэгдсэн бол Боловсролын яам 35 хувь нь ажил хаясан гэж мэдэгдэв.

Үйлдвэрчний эвлэлүүд нэгдүгээр сарын 31-нд дахин эсэргүүцлийн жагсаал зарласан байна.

Эх сурвалж: BBC

#тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,