АНУ, Герман улс Украиныг орчин үеийн “Abrams” болон “Leopard” танкаар зэвсэглэх төлөвлөгөөгөө зарласны дараа Оросын хүчин Украин даяар агаарын цохилтоо эрчимжүүлжээ.
Германы мэдэгдлийн дараа Польш, Финланд, Норвеги зэрэг орнууд мөн Украинд өөрсдийн нөөцөөс “Leopard” танк нийлүүлэхээ зарласан бол Испани, Нидерланд улс энэ асуудлаар хэлэлцэж байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн Их Британи 14 ширхэг ижил төстэй “Challenger” танк санал болгож, Франц өөрийн “Leclercs”-ээ илгээх талаар хэлэлцэж байна.
Украиныг удаан хүлээлгэсэн танк нийлүүлэх талаар цуврал мэдэгдлүүдийн дараа пүрэв гарагийн үүрээр Украины төв болон зүүн бүсийн ихэнх хэсэгт агаарын довтолгооноос анхааруулах түгшүүр зарласан байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермакын мэдэгдсэнээр өнгөрсөн шөнийн дотор Украины агаарын довтолгооноос хамгаалах систем тодорхойгүй тооны пуужин, мөн 24 нисгэгчгүй онгоцыг устгасан байна. Нисгэгчгүй онгоцны 15-ыг нь нийслэл Киев хотын орчимд сөнөөжээ.
Одоогоор ямар нэг хохирол учраагүй боловч албаныхан оршин суугчдыг хоргодох байранд орохыг анхааруулсан байна.
Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани болох "DTEK" групп пуужингийн довтолгооны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Киев, Одесса, Днепропетровск зэрэг хэд хэдэн хотод цахилгаан эрчим хүчийг яаралтай салгажээ.
Үүний зэрэгцээ, Украины зүүн хэсэгт орших Бахмут хотод байлдааны ажиллагаа ширүүссэн болохыг албаныхан мэдэгдэв.
Оросын арми Донецк мужийг бүхэлд нь эзэлж авахын тулд Бахмутын чиглэлд “амссан хохирлоо үл харгалзан” довтолж байна гэж Украины арми мэдэгдсэн бол “Вагнер” бүлэглэлийн гэрээт цэргийн ангиуд Бахмут руу үр дүнтэй урагшилж байгааг Донецк дахь Оросоос томилогдсон захирагч мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #ОРос, #Украины дайн,