Өнгөрсөн долоо хоногт АНУ Оросын “Вагнер” группийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага ангилалд албан ёсоор оруулсан бол пүрэв гарагт хөлсний бүлэглэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа.

Сангийн яамнаас “Вагнер”-тай холбоотой найман хүн, 16 аж ахуйн нэгжид хориг тавьсан байна.

Сангийн сайд Жанет Йеллен “Олон улсын эвслээс Оросын эсрэг зарласан хориг арга хэмжээ болон экспортын хяналт хэрэгжсээр байгаа энэ үед Кремль Украины эсрэг шударга бус дайнаа үргэлжлүүлэхийн тулд харгис Вагнер группээр дамжуулан зэвсэг, дэмжлэг хайсаар байна” гэж мэдэгдэв.

Цааш нь “Өнөөдөр Вагнерын эсрэг, мөн тэдэнтэй хамтран ажилладаг хувь хүмүүс болон компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарласнаар Путиний байлдааны машиныг зэвсэглэх, тоноглоход улам саад учруулах болно” гэжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон, Евгений Пригожиний үүсгэн байгуулсан “Вагнер” бүлэглэлийн 50,000 орчим цэрэг Украинд байлдаж байгаагийн 40,000 нь Оросын шоронгоос элсүүлсэн ялтнууд гэж Цагаан ордон мэдэгдээд байгаа.

Сангийн яам хөлсний бүлэглэлийг Украин дахь Оросын дайны хүчин чармайлтыг дэмжиж, Африкт хүний эрхийг өргөнөөр зөрчиж, байгалийн баялгийг булаан авсан, тухайлбал Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Малид “үй олноор цаазлах, хүчиндэх, хүүхэд хулгайлах, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн” гэж буруутгаж байгаа учраас хориг арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

Тус яам Украин дахь хүчин чармайлтад нь туслах зорилгоор “Вагнер” группт хиймэл дагуулын зураг, агаараас авсан дүрс бичлэг нийлүүлдэг Орос, Хятадад байрладаг хоёр компанид арга хэмжээ авчээ. Оросын армитай холбоотой хэд хэдэн нисэх онгоцны компани, технологийн фирмүүд мөн хоригт багтсан байна.

Түүнчлэн өнгөрсөн намар Украин дахь Оросын хяналтад байдаг бүс нутагт бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан Александр Харичев, Борис Рапопорт нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Хориг арга хэмжээнд өртсөн хувь хүн, байгууллагууд АНУ дахь аливаа эд хөрөнгөдөө нэвтрэх эрхгүй болж, тусгай зөвшөөрөлгүйгээр АНУ дахь хувь хүн, байгууллагатай бизнес хийх боломжгүй болох юм.

Эх сурвалж: CBS

#АНУ, #Вагнер, #ОРос, #хориг арга хэмжээ,