Их Британийн засгийн газар гадаад оюутнуудын ажиллах цагийг сунгаж, ажиллах хүчний хомсдолыг нөхөх замаар эдийн засгаа эрчимжүүлэх талаар судалж эхэлжээ.

“The Times”-ын мэдээлснээр сайд нар дотоодын болон гадаадын оюутнуудын цагийн ажил эрхлэлтийг дэмжих байдлаар зочлох үйлчилгээ, худалдаа үйлчилгээний салбарт тулгамдаад буй ажиллах хүчний хомсдолыг арилгах боломжтой гэж үзэж байгаа аж.

Гадаад оюутнуудын цалинтай ажиллах цагийн дээд хязгаарыг одоогийн 20 цагаас долоо хоногт 30 цаг болгож нэмэгдүүлэх, эсвэл цагийн хязгаарыг бүрмөсөн цуцлах талаар засгийн газар хэлэлцэж эхэлснийг эх сурвалж хэлсэн байна.

Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр сайд нар оюутнуудын цагийн ажил эрхлэлтийг дэмжих тал дээр голчлон төвлөрч байгаа бөгөөд гадаад оюутнуудын цагийн хязгаарыг цуцлах нь хэлэлцэгдэж буй олон санааны нэг аж.

Одоогоор хэлэлцээр зөвхөн эхний шатандаа явж байгаа ба засгийн газар ямар нэг тохиролцоонд хүрээгүй болохыг эх сурвалж сануулжээ.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #оюутан, #цагийн ажил,