Дубайн Палм Жумейра хиймэл арлын гадна талын цагаригт байрлах 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй тансаг зэрэглэлийн зочид буудал, орон сууцны төсөл болох “Atlantis The Royal” найман жилийн дараа нээлтээ хийжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон нээлтэд загвар өмсөгч Кендалл Женнер, реппер Жэй Зи зэрэг алдартнууд, инфлюнсерүүд, хааны гэр бүлийн гишүүд зэрэг 1,500 зочин оролцсон байна.
Нээлтийн үдэшт зориулж “Grammy”-н 28 удаагийн шагналт дуучин Бейонсе дөрвөн жилийн дараа анх удаа тоглолтоо хийсэн бөгөөд зохион байгуулагчид нь дуучныг нэг цагийн турш амьдаар дуулуулахын тулд 24 сая доллар төлсөн байна.
Бейонсегийн тоглолтын дараа салют, нисгэгчгүй онгоцны үзүүлбэр Дубайн тэнгэрийг гэрэлтүүлжээ.
Эвлүүлдэг тоглоом давхарласан мэт харагдах “Atlantis The Royal” нь 43 давхар өндөр, 406,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай ба зочид буудал нь 795 өрөө, 17 ресторан, баар, 92 усан сантай. Өрөөнүүдийн үнэ нэг өдрийн 1,000 доллароос эхлэх бол дээд зэрэглэлийн люкс нь 100,000 долларын үнэтэй аж. Нээлтийн үдшийн хамгийн хүндтэй зочин Бейонсе буудлын хамгийн тансаг, дээд зэрэглэлийн өрөөнд буудалласан байна.
Төслийн 99 акр газарт 231 тансаг зэрэглэлийн орон сууц мөн бүтээн байгуулсан бөгөөд бүгд аль хэдийн зарагджээ.
Ерөнхийдөө “Atlantis The Royal”-ийн нээлт нь дэлхийн хамгийн өндөр барилга, хамгийн том алсыг харагч, хамгийн том худалдааны төв зэрэг рекорд эвдсэн бүтээлүүд, баян тансаг байдлаараа аль хэдийн алдартай болсон Дубайн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг тунхагласан том үйл явдал болжээ.
Эх сурвалж: CNBC

#Atlantis The Royal, #Beyonce, #Арабын Нэгдсэн Эмират Улс, #Дубай,