Францад Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн насыг 62-оос 64 болгох төлөвлөгөөг эсэргүүцсэн ажил хаялт хоёр удаагаа болж байна.
Ажил хаялтад сургууль, нийтийн тээвэр, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг салбарын найман том үйлдвэрчний эвлэл нэгджээ.
Энэ сарын эхээр болсон эхний арга хэмжээнд Франц даяар нэг сая гаруй хүн оролцсон.
Хэт зүүний үзэлт удирдагч Жан-Люк энэ удаад нэгдүгээр сарын 19-нд болсон эхний жагсаалаас илүү олон тооны жагсагчид цуглана гэж таамаглаж байна. Бүх томоохон хотууд болон жижиг суурин газруудад гудамжны жагсаал цуглаан болох төлөвтэй байгаа бөгөөд жагсаалтай холбоотойгоор 11,000 цагдаа дайчлагджээ.
Парисын бүсэд зорчигч тээврийн үйлчилгээнд ноцтой саатал гарч, гурван хурдны галт тэрэг тутмын нэг нь ажиллаж байгаа бол зөвхөн хоёр жолоочгүй метроны шугам хэвийн ажиллаж байна.
“CGT” үйлдвэрчний эвлэлээс томоохон “TotalEnergies” газрын тос боловсруулах үйлдвэр, түлшний агуулахын ажилчдын дөрөвний гурваас доошгүй нь ажил хаялтад оролцож байгааг мэдэгдэв.
Мөн багш нарын үндсэн холбоодын нэг нь цэцэрлэг, бага ангийн багш нарын тал хувь нь ажил хаяна гэж мэдэгдсэн байна. Ахлах сургуулийн сурагчид зарим сургуулийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, оюутнууд ажил хаялтыг дэмжиж Парисын Шинжлэх ухааны их сургуульд эсэргүүцэл зохион байгуулна гэж мэдэгджээ.
Засгийн газар шинэчлэлийн зарим зүйл заалтыг ямар нэгэн байдлаар өөрчилж магадгүй гэж мэдэгдсэн ч тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлж, 64 болгох гол зорилтод бууж өгөхөөс татгалзсаар байна.
Эх сурвалж: BBC

#Ажил хаялт, #тэтгэврийн шинэчлэл, #Франц,