Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл цахим орчинд тархлаа. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уг мэдээллийг няцааж тайлбар хийжээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос татвар авах заалт байхгүй. Ташаа мэдээлэл. Бүх орлогоос НДШ авна гээгүй. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг.Сүүлийн 10 жилийн үечлэлээр авч үзэхэд 2002 онд 285.5 мянга, 2012 онд 742.0 мянга, 2022 онд 1.1 сая иргэн албан журмаар даатгуулж байна. Өргөн баригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлийг дэвшүүлэв. Хуулийн төслөө сайн, зөв үнэнээр нь тайлбарлах тал дээр анхааръя" гэв.

#онцолсон, #Г.Өнөрбаяр, #Нийгмийн даатгалын багц хууль,