Шинэ Зеландын Үндэсний цаг уурын мэдээлэгч “MetService”-ээс аадар бороо, хүчтэй салхи лхагва гараг хүртэл үргэлжлэхийг анхааруулжээ.

Габриэль хар салхины хүч хоёрдугаар ангиллаас нэгдүгээр зэрэглэл болж буурсан боловч цаг агаар хүндрэх төлөвтэй байна.

Тус улсын хойд хэсэгт салхины хурд 163 км/цагт хүрч дээд амжилт тогтоосон бол зарим газарт нэг цагийн дотор 15-30 мм бороо орсныг цаг уурчид мэдэгдэв.

Хүчтэй салхины улмаас замууд хаагдаж, эрчим хүчний сүлжээнд ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Одоогийн байдлаар Шинэ Зеландын Хойд аралд 58 мянга орчим хүн цахилгаангүй болсон байна. Сүлжээг сэргээхэд олон хоног шаардлагатай гэдгийг албаныхан анхааруулав.

Шинэ Зеландад мөн нислэг, галт тэрэг, автобусны үйлчилгээнд саатал гарчээ.

“Air New Zealand” компанийн мэдэгдсэнээр одоогийн байдлаар 509 нислэг цуцлагдсан бөгөөд олон улсын 10,000 зорчигч, нийт 29,000 гаруй зорчигч нислэгийн сааталд өртжээ. Нислэг мягмар гарагаас эхлэн хэвийн үргэлжлэх төлөвтэй байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас Окланд, Вакатан, Вайкато, Нортланд, Коромандел, Тайравити, Хаураки, Опотики зэрэг газруудад онц байдал зарласан бөгөөд зарим газарт нүүлгэн шилжүүлэх тушаал хэрэгжиж байна.

Шинэ Зеландын засгийн газар саяхан үерийн гамшигт нэрвэгдсэн олон арван мянган хүнд туслах, мөн Габриэль хар салхины хариу арга хэмжээнд бэлтгэх зорилгоор 11.5 сая долларын тусламжийн багцыг зарлажээ.

Эх сурвалж: The Guardian

#Байгалийн гамшигт үзэгдэл, #Габриэль хар салхи, #Шинэ Зеланд,