Өнөөдөр нээлтээ хийж буй “Aero India 2023” үзэсгэлэнд Орос улс 200 орчим төрлийн зэвсэг, цэргийн техникээ танилцуулах гэж байгааг “Тасс” агентлаг мэдээлэв.
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жил үзэсгэлэнд 807, түүний дотор гадаадын 109 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.
Оросын төрийн өмчит “Рособоронэкспорт” компани тус улсад үйлдвэрлэсэн “Су-57Е” тав дахь үеийн олон үүрэгт сөнөөгч онгоц, “Шах и мат” хөнгөн тактикийн нисэх онгоц зэрэг хамгийн дэвшилтэт 200 орчим төрлийн зэвсэг, цэргийн техникийг үзэсгэлэнгийн үеэр дэлгэхээ өмнө нь мэдэгдэж байсан.
Мөн Оросын төлөөлөгчид тав дахь үеийн нисэх онгоц, тэр дундаа “Шах и мат” сөнөөгч онгоц бүтээх чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллах талаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг “Ростэк” корпорацын эх сурвалж мэдээлсэн байна.
Түүнчлэн “Aero India 2023”-ын үеэр “Ил-76MD-90A(E)” цэргийн тээврийн онгоц, “Ил-78МК-90А” агаарын түлш цэнэглэгч, “Су-35”, “Су-30СМЭ” супер маневрлах чадвартай сөнөөгч онгоцнууд болон “МиГ-35Д” олон үүрэгт фронтын сөнөөгч онгоц, сайжруулсан “Ка-52Е”, “Ми-28НЭ” байлдааны нисдэг тэрэг, “Ми-171Ш” цэргийн тээврийн ротор, 2022 онд хөөргөсөн “Орион-Е” тагнуулын болон цохилт өгөх зориулалттай нисэгчгүй онгоц, “Орлан-10Е” тагнуулын нисэгчгүй онгоц, “Орлан-30” онгоцыг үзүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах системийн хувьд Орос улс алсын тусгалтай агаарын довтолгооноос хамгаалах “С-400 Триумф” систем, “С-350E Витязь” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, “Викинг”, “Toр-M2KM”, “Toр-M2E” газар-агаар ангиллын пуужингийн системүүдийг дэлгэн үзүүлнэ.
Мөн орчин үеийн, дэвшилтэт тактикийн болон үйл ажиллагааны баллистик пуужинг устгах зориулалттай “Абакан 98Р6E” стратегийн бус пуужингаас хамгаалах системийг Энэтхэгт анх удаа танилцуулахаар болсон байна.
Орост үйлдвэрлэсэн “Репеллент” болон бусад нисгэгчгүй онгоц эсэргүүцэгч системийг бас үзэсгэлэнд дэлгэх юм байна.
Хоёр жилд нэг удаа болдог 14 дэх удаагийн “Aero India” хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Бангалор хотноо болно. Үзэсгэлэнгийн идэвхтэй оролцогч Орос улс “Aero India 2021”-д 200 гаруй цэргийн техникээ дэлгэж байв.
Эх сурвалж: Тасс

#Aero India 2023, #ОРос, #үзэсгэлэн, #Энэтхэг,