Оросын хууль сахиулах байгууллагуудын дур зоргоороо баривчлах, дарамт үзүүлэх эрсдэл нэмэгдсэнийг харгалзан Оросыг нэн даруй орхин гарахыг АНУ өөрийн иргэддээ зөвлөжээ.

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам “Орост оршин суудаг эсвэл тус улсад зорчиж буй АНУ-ын иргэдийг нэн даруй явахыг зөвлөж байна. Хууль бусаар саатуулах эрсдэлтэй тул болгоомжтой байгаарай” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Орос руу битгий аял” гэж анхааруулжээ.

“Оросын аюулгүй байдлын алба АНУ-ын иргэдийг зохиомол хэргээр баривчилж, АНУ-ын иргэдийг Орост саатуулж, тэдэнтэй шударга, ил тод харьцахаас татгалзаж, нууц шүүх хурлаар эсвэл найдвартай нотлох баримтгүйгээр ял оноосон” гэж ЭСЯ мэдэгдэлдээ дурджээ.

Мөн “Оросын эрх баригчид шашны байгууллагад ажилладаг АНУ-ын иргэний эсрэг орон нутгийн хууль тогтоомжийг дур зоргоороо хэрэгжүүлж, шашны үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын иргэдийн эсрэг эргэлзээтэй эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэв

Өмнө нь АНУ ийм мэдэгдэл хийж байсан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчлэн дайчлах тушаал өгсний дараа есдүгээр сард олон нийтэд анхааруулга өгч байсныг Кремль онцолжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд “Ийм төрлийн сануулгыг Төрийн департамент сүүлийн үед удаа дараа хийсэн. Тиймээс энэ нь шинэ зүйл биш юм” гэж мэдэгдсэн байна.

Оросын прокурор тагнуулын хэрэгт сэжиглэгдэж буй АНУ-ын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн.

АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринер нь Орост хориотой каннабисын тос агуулсан цахилгаан тамхи биедээ авч явсан хэргээр баривчлагдаж, шүүхээс түүнд есөн жилийн хорих ял оноосны дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард хоригдол солилцооны журмаар суллагдсан юм.

Одоогоор АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Уилан мөн тагнуулын хэргээр Оросын шоронд 16 жилийн ял эдэлж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #анхааруулга, #ОРос,