Москва АНУ-ын болзошгүй түрэмгийллээс улс орноо хамгаалахын тулд цэргийн шинэ стратеги боловсруулж байгаа ба үүнд цөмийн зэвсэг ашиглах тухай багтсан болохыг Оросын Батлан хамгаалах яамны сэтгүүлд бичжээ.

Энэ тухай Оросын төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.

Ерөнхийдөө, “Военная мысль” (Цэргийн бодол) сэтгүүлийн нийтлэлд Москва шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг байрлуулахад бэлэн байна гэсэн санааг илэрхийлсэн байна.

Мөн Вашингтон дэлхий дахин дахь өөрийн ноёрхлоо алдаж магадгүй гэж санаа зовж байгаа учраас Оросыг устгахын тулд цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан гэж бичжээ.

АНУ-ын уг болзошгүй түрэмгийллийн хариуд Оросын мэргэжилтнүүд зэвсэгт хүчний стратегийн саатуулах хүчийг үр дүнтэй хэрэглэх тал дээр стратеги боловсруулж байгааг “РИА” мөн мэдээлэв.

Үүнд, цэргийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий орчин үеийн стратегийн довтолгооны болон хамгаалалтын, цөмийн болон цөмийн бус зэвсэг ашиглах зэрэг алхмууд багтсан байна.

Мөн Оросын цөмийн пуужингийн системийг сүйрүүлж чадахгүй, хариу цохилтыг няцааж чадахгүй гэдгийг АНУ-д ойлгуулах хэрэгтэйг нийтлэлд тэмдэглэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн хяналтын тухай гэрээг түдгэлзүүлж, стратегийн шинэ системүүдийг байлдааны бэлэн байдалд оруулж, цөмийн туршилтаа сэргээнэ гэдгээ мэдэгдсэн.

Хэдийгээр Москва Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн тохиолдолд л цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж хэлж байгаа ч Путиний холбоотнууд цөмийн гамшгийн талаар байнга анхааруулсан ирсэн.

Хамгийн сүүлд, Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев барууны орнууд Киевт зэвсэг нийлүүлсээр байгаа нь дэлхий дахиныг сүйрлийн ирмэг рүү түлхэж, цөмийн дайны аюулыг заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #цөмийн зэвсэг,