Пүрэв гарагт “SpaceX” компанийн “Falcon” пуужин НАСА-ийн Олон улсын сансрын станцад дөрвөн сансрын нисэгчийг хүргэхээр Кеннедигийн сансрын төвөөс хөөрчээ.
Сансрын нисгэгчдийн дотор Султан аль-Нейади гэх Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн багтсан бөгөөд тэрээр сансарт зургаан сар байх аж. Тэрээр сансарт нисэж буй Эмиратын хоёр дахь, мөн сансарт удаан хугацаагаар байх анхны Араб хүн болж байна.
Энэхүү түүхэн явдлыг үзэхээр АНЭУ-аас 80 орчим хүн сансрын буудалд иржээ. Дубай болон АНЭУ-ын бусад газарт сургууль, оффисууд пуужин хөөрөх явцыг шууд дамжуулсан байна.
Баасан гарагт сансрын станцад хүрэх “Dragon” капсулд мөн өмнө нь гурван удаа сансарт ниссэн НАСА-ийн Тэнгисийн цэргийн флотын тэтгэвэрт гарсан шумбагч Стивен Боуэн, анх удаа сансарт нисэж буй Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач асан Уоррен “Вуди” Хобург болон Оросын нисэх хүчнээс тэтгэвэрт гарсан Андрей Федяев нар багтсан аж.
Уг “Dragon” капсул нь тойрог замд анхны туршилтын нислэгээ үйлдсэнээс хойш дөрвөн жилийн дараа сансарт хөөрч байгаа нь энэ юм.
Төлөвлөгөөний дагуу даваа гарагт сансрын аяллаа эхлүүлэх ёстой байсан боловч хөдөлгүүрийн гал асаах системийн шүүлтүүр бөглөрснөөс хөөргөх анхны оролдлогыг эцсийн мөчид цуцалсан байна.
Сансрын нисгэгчид аравдугаар сараас хойш ОУСС-д байгаа АНУ, Орос болон Японы багийнхантай солигдоно.
Харилцаа холбооны инженер Аль-Нейадигийн “SpaceX”-ийн нислэгийн төлбөрийг АНЭУ төлсөн бөгөөд газрын тосоор баялаг нэгдсэн улс нь сүүлийн жилүүдэд сансар судлалын салбарт ихээхэн хөрөнгө оруулаад байгаа.
Тус улсын хөлөг Ангараг гаригийг тойрон эргэж байгаа бол мини ровер нь Японы төхөөрөмжөөр сар руу аялж байна. Мөн хоёр сансрын нисэгч нь Хьюстонд НАСА-ийн хамгийн сүүлийн үеийн сансрын нисгэгчдийн хамт бэлтгэл хийж байна.
Энэ хавар Саудын Арабын хоёр сансрын нисгэгч “SpaceX”-ийн хувийн богино нислэгээр сансрын станц руу аялж, Аль-Нейадитэй нэгдэхээр төлөвлөсөн байна. Бүх зардлыг нь мөн засгийн газар нь төлж байгаа аж.
Эх сурвалж: AP

#Dragon, #Falcon, #SpaceX, #АНУ, #АНЭУ, #ОРос,