АНУ-ын экспортын дүрмийг зөрчин нисэхийн технологийг Орост дамжуулсан Америкийн хоёр иргэнийг Канзас-Ситид баривчилсан болохыг АНУ-ын Худалдааны яамны ажилтан Мэттью Акселрод пүрэв гарагт мэдэгдэв.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу довтлоход АНУ болон бусад улсууд Оросын байлдааны машиныг дэмжихэд ашиглагдаж болох технологи болон бусад бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьж байв.

Уг хориг нь Оросын батлан ​​хамгаалах, сансар судлал, далай тэнгисийн салбарт чиглэж байсан бол хожим нь Оросын газрын тос боловсруулах, аж үйлдвэр, худалдааны салбар, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хүртэл хүрээг нь тэлсэн байдаг.

Тэгвэл Флорида муж улсын Майами хотод болсон Америкийн хуульчдын холбооны арга хэмжээний үеэр худалдааны яамны нарийн бичгийн даргын туслах, экспортын хяналтын хэрэгжилтийг хангах асуудал хариуцсан туслах Акселрод дээрх хоригийг зөрчсөн америк иргэдийг баривчилсан тухай дэлгэжээ.

Тэрээр Худалдааны яам Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яамны прокуроруудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

59 настай Сирил Грегори Буяновский, 55 настай Дуглас Робертсон нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр экспортын хоригт багтсан бараа бүтээгдэхүүн экспортолсон, экспортын цахим мэдээллийг хуурамчаар үйлдэж, эсвэл бүрдүүлээгүй, АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар бараа бүтээгдэхүүн хилээр гаргасан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа аж.

Хууль зүйн яамны мэдэгдсэнээр тэдний ажиллуулдаг АНУ-д төвтэй “KanRus Trading” компани нь Оросын компаниудад онгоцны тоног төхөөрөмж худалдан, суурилуулж, Оросын нисэх онгоцонд засвар үйлчилгээ үзүүлсэн байна. АНУ-ын хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Буяновский, Робертсон нар нь үйлчлүүлэгчээ хэн болохыг нуун дарагдуулсан, бүтээгдэхүүний үнийг хуурамчаар тодорхойлж, гадаадын банкны дансаар төлбөрөө авсан гэж прокурорууд тайлбарлав.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #нисэхийн технологи, #ОРос, #экспортын хориг,