Хятад улс энэ онд батлан хамгаалахын төсвөө 7.2%-иар нэмэгдүүлж байгаагаа мэдэгдээд, Хятадын эсрэг гадаадын улс орнуудын хүчин чармайлт нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Бээжинд болж буй хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын чуулганы нээлтийн үеэр энэ тухай зарласан байна.

Хурлын үеэр Ерөнхий сайд Ли Кэчян “Хятадыг дарангуйлах, хязгаарлах гадны оролдлого улам бүр нэмэгдсээр байна” гэж мэдэгдээд, “бүх талын цэргийн бэлтгэл, бэлэн байдлыг эрчимжүүлэх” ёстойг онцлон тэмдэглэсэн байна.

Бээжин 2022 онд батлан хамгаалахын төсвөө 7.1%-иар нэмэгдүүлж, 1.45 их наяд юаньд хүргэж байсан бол өмнөх онд нь төсвөө 6.8%-иар тэлж байжээ.

Харин 2023 онд цэргийн зардлаа 7.2 хувиар нэмэгдүүлж, ойролцоогоор 1.55 их наяд юань буюу 224 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн байна.

Энэ нь АНУ-ынхаас дөрөв дахин бага хэвээр байгаа боловч Хятад улс батлан хамгаалахын салбартаа албан ёсоор мэдээлснээс илүү ихийг зарцуулдаг байж болзошгүй гэж шинжээчид үздэг байна.

Мөн Хятад улс энэ онд 5%-ийн эдийн засгийн өсөлт үзүүлэхээр зорилт тавьжээ.

Найман өдөр үргэлжлэх уг хурлын үеэр улсын өнцөг булан бүрээс цугласан 3,000 орчим төлөөлөгч мөн Ши Жиньпиний гурав дахь удаагийн бүрэн эрхийг албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тэрээр Коммунист намын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдож, Хятадын улс төрд өөрийн байр сууриа дахин баталгаажуулсан юм.

Түүнчлэн хурлын үеэр төлөөлөгчид Коммунист нам болон төрийн хэд хэдэн гол институцийг өөрчилж, шинэ ерөнхий сайдаа танилцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

#батлан хамгаалах төсөв, #ХЯтад, #эдийн засаг,