Оросын “Газпромбанк”-ны Цюрих дахь салбарын захирлаар ажиллаж байсан дөрвөн хүнийг шүүх хурал Швейцарт эхэлжээ.
Оросын гурван иргэн, Швейцарийн нэг иргэнийг Оросын хөгжимчин Сергей Ролдугинд мөнгө угаахад нь тусалсан хэргээр буруутгаж байгаа бөгөөд мөнгийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд харьяалагддаг байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Ролдугин нь 2014-2016 оны хооронд Швейцар дахь банкны дансанд 50 сая доллар байршуулж байжээ. Тухайн үед тэрээр мөнгөний гарал үүслийг баттай тайлбарлаагүй байна. Харин өөрийгөө жилийн 100 мянган долларын даруухан орлоготой виолончельч гэж тодорхойлж байжээ.
Тэрээр алдартай хөгжимчин хэдий ч их хэмжээний мөнгө олж чадаагүй. Тэрээр нэг удаа “New York Times” сонинд өөрийгөө бизнесмэн биш, саятан бол бүүр биш гэж ярьж байв.
Ролдугиныг Путиний дотны найз гэдгээр нь хүмүүс сайн мэддэг бөгөөд тэр ч байтугай түүнийг Путиний охины загалмайлсан эцэг гэсэн цуу яриа байдаг.
Швейцарын хуулийн дагуу банкууд данс эзэмшигч болон мөнгөний эх үүсвэрийн талаар эргэлзээтэй зүйл байвал данс нээхээс татгалзах эсвэл хаах үүрэгтэй.
Мөн улс төрийн авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийн хүсэлтийг маш нухацтай авч үзэх ёстой. Нэн ялангуяа 2014 онд Орос Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсний дараа Путиний дотны найз Швейцарт олон саяар нь хөрөнгө оруулалт хийж байхад үүнийг анхааралдаа авах ёстой байсан ч банкирууд тэгээгүй байна.
Ролдугины Швейцарын банкин дахь данснууд, оффшор компаниудтай холбоотой олон зуун сая долларын гүйлгээг анх 2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зохион байгуулсан “Panama Papers” нэртэй олон улсын мөрдөн байцаалтад оролцсон сэтгүүлчид илчилж байв.
Нотлох баримтууд гарч ирсний дараа Швейцарын прокурорууд өөрсдийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Эцэст нь түүнийг “Путиний хэтэвч”-ний үүрэг гүйцэтгэж, Кипр, Панам дахь хуурамч компаниудаар дамжуулан Цюрих дэх “Газпромбанк” руу мөнгө шилжүүлдэг байсан гэж үзэж, яллаг дүгнэлтийг Цюрих хотын шүүхэд өгсөн байна.
Дөрвөн яллагдагчийг шаардлагатай шалгалтыг хийгээгүй, мөнгөнийхөө жинхэнэ эх үүсвэрийг шалгаагүй гэж буруутгаж байгаа аж.
Шүүхийн шийдвэр гуравдугаар сарын 30-нд гарах бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дөрвөн банкирыг долоон сар хүртэл хорих ялаар шийтгэнэ. Гэм буруутайд тооцохын тулд прокурорууд Ролдугины дансанд байсан мөнгийг Путинийх гэдгийг шүүхийн өмнө батлах ёстой.
Шүүх гэм буруутай гэсэн шийдвэр гаргах нь Оросын ерөнхийлөгч, түүний найз нөхөд, бусад улс төрийн хүрээнийхнээс гадна тэдний хөрөнгийг удирдах үүрэг хүлээсэн мэргэжлийн хүмүүст бэлэн мөнгийг тийм ч амархан нууж болдоггүй гэдгийг ойлгуулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #мөнгө угаах гэмт хэрэг, #Сергей Ролдугин, #Швейцар,