Өнөөдөр Хятадын улс төрийн элитүүд тус улсын удирдагч Ши Жиньпиний гурав дахь удаагийн бүрэн эрхийг албан ёсоор баталгаажууллаа.
Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон санал хураалтаар Ши Жиньпин 2,952 санал авсан байна.
Ингэснээр Ши Жинпинь нь 1949 онд коммунист Хятад улс байгуулагдсанаас хойш хамгийн олон удаа төрийн тэргүүнээр сонгогдсон хүн болж байна.
Хятадын улс төрийн тогтолцоонд ерөнхийлөгчийн албан тушаал нь ёс төдий үүрэг хүлээдэг бол жинхэнэ эрх мэдэл нь намын дарга болон зэвсэгт хүчний командлагч гэсэн албан тушаалд оршдог.
Харин Ши нь өнгөрсөн намар болсон Хятадын Коммунист намын гол их хурлаар дээрх хоёр албан тушаалд дахин томилогдсон юм.
Энэ долоо хоногт эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал (БХАТИХ)-ын үеэр түүний гурав дахь удаагийн бүрэн эрхийг баталгаажуулна гэдгийг олон нийт таамаглаж байсан. Ерөнхий сайд болон яамдуудын сайд нарыг ойрын өдрүүдэд нэрлэх төлөвтэй байгаа бөгөөд хурлын явцыг олон нийт анхааралтайгаар ажиглаж байна.
Шинжээчдийн харж байгаагаар шинээр томилогдох албан тушаалтнууд бүгд Шид үнэнч хүмүүс байх төлөвтэй байна. Ялангуяа Ерөнхий сайдаар Шигийн ойрын хүн болох Ли Цян сонгогдох нь олон сарын өмнөөс тодорхой болсон билээ.
Мао Зэдунаас хойш Хятадын төрийн тэргүүнүүд зөвхөн хоёр удаа сонгогдох эрхтэй байсан ч Ши 2018 онд энэхүү хязгаарлалтыг өөрчилснөөр өөрийн дахин сонгогдох замаа нээсэн бөгөөд бүрэн эрхийн хугацаагаа гурав дахь удаагаа сунгаснаар тэрээр Мао Зэдунаас хойших Хятадын хамгийн хүчирхэг улстөрч гэсэн статусаа баталгаажууллаа.
Эх сурвалж: BBC

#ХЯтад, #ши жиньпин,