Хятад улс гуравдугаар сарын 15-аас эхлэн гадаадын иргэдэд зориулж бүх ангиллын визийг олгож эхлэхээр болсон тухай Хятадаас АНУ-д суугаа Элчин сайдын яам даваа гарагт мэдэгдсэн байна.
Тус улс нь Ковид-19-ийн тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд гурван жилийн турш хаалттай байсны эцэст аялал жуулчлалын хязгаарлалтаа дахин сулрууллаа.
Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсанаар Хайнань болон Шанхай руу аяллын хөлөг онгоцоор ирэх хүмүүст визний хязгаарлалтаа мөн цуцална гэв.
Түүнчлэн Хонконг, Макаод амьдардаг гадаад иргэдийн Гуандун муж руу визгүй зорчих эрхийг дахин сэргээнэ гэж Элчин сайдын яамнаас мэдэгджээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын эрх баригчид ковидын эсрэг хатуу бодлогоо цуцалж, шинжилгээ, хөл хорио, тусгаарлалтын дэглэмээ үр дүнтэй зогсоосон.
Сарын дараа гадаадаас ирж буй жуулчдад зориулсан тусгаарлалтын дэглэмээ цуцалсан ч визний хязгаарлалтыг хэвээр үлдээгээд байсан юм.
Хилийн хязгаарлалтаа сулруулснаас хойших хоёр сарын хугацаанд тус улсад аялал жуулчлалын өсөлт ажиглагдсан бөгөөд сүүлийн арга хэмжээний дараа аялал жуулчлал улам нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж ажиглагчид харж байна.
Эх сурвалж: Reuters

#Аялал жуулчлал, #Виз, #ХЯтад,