Барууны орнууд, тэр дундаа Герман улс өнгөрсөн онд Оросын “Хойд урсгал” хийн хоолойд болсон дэлбэрэлтийн мөрдөн шалгах ажиллагаанд болгоомжтой хандаж байгаа ба дэлбэрэлтийг зориуд үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэсэн ч халдлагад хэнийг буруутгаж байгаагаа хэлэхээс татгалзсаар байна.

Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин телевизэд өгсөн ярилцлагадаа уг асуудлыг хөндөөд, Европын орнуудын удирдагчдыг гадны нөлөөнд автаж, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо алдсан гэж тодорхойлсон байна.

Тэрээр Оросын төрийн мэдлийн “Россия-1” телевизэд “Дэлхийн II дайны дараа Герман улс хэзээ ч бүрэн тусгаар тогтносон улс болж чадаагүй гэдгийг Европын улстөрчид өөрсдөө олон нийтэд зарласан” гэж хэлжээ.

Путин үргэлжлүүлэн “Нэгэн цагт Зөвлөлт Холбоот Улс цэргээ татаж, эзлэн түрэмгийллээ зогсоосон. Гэхдээ америкчуудын хувьд тийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэд Германыг эзэлсэн хэвээр байна” гэж хэлсэн байна.

Тэрээр хийн хоолойд болсон дэлбэрэлтүүдийг “төрийн түвшинд” үйлдсэн гэж хэлээд, халдлагыг Украиныг дэмжигч автономит бүлэглэл үйлдсэн байж магадгүй гэсэн санааг “дэмий зүйл” хэмээн үгүйсгэсэн байна.

“Хойд урсгал” хийн хоолойнууд нь Оросын хийг Германд хүргэх зорилготой боловч жилийн өмнө Москва Украин руу түрэмгийлснээс хойш Берлин Оросоос авдаг эрчим хүчээ бууруулах арга хэмжээ авсан.

Берлиний удирдагчид дэлбэрэлтийн хариуцлагыг шууд хэн нэгэнд тохохоос болгоомжилж байгаа ба өнгөрсөн долоо хоногт тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус дэлбэрэлтийг “Украиныг буруутгах хуурамч ажиллагаа” байж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #Герман, #ОРос, #Хойд урсгал,