Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн өөрчлөлтийн асуудлаар засгийн газраас хангалттай санал авч чадахгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн 49.3-р заалтыг ашиглан санал хураалтгүйгээр тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гаргасан.

Тэгвэл сөрөг хүчний улстөрчид тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэх эрх мэдлээ ашигласан засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх тухай хоёр ч санал гаргажээ.

Санал хураалтыг өнөөдөр явуулах боловч сөрөг хүчин засгийн газрын эсрэг санал хураалтад ялах боломж бага байна. Учир нь 287 санал авч олонх болохын тулд хэт барууны үзэлтэй Марин Ле Пенийн намаас эхлээд Николя Саркозигийн баруун жигүүрийн “Les Républicains” нам хүртэл бүх сөрөг хүчний намууд нэгдэх шаардлагатай боловч урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй юм.

Итгэл үл үзүүлэх санал хураалтад ялах цорын ганц арга зам бол парламентад олон суудалтай “Les Républicains” намаас дэмжлэг авах явдал болоод байгаа ч тус намын дарга Эрик Чиотти парламентын гишүүддээ хандан “эмх замбараагүй байдал”-д хүргэж болзошгүйг анхааруулаад, засгийн газрын эсрэг санал өгөхгүй байхыг зөвлөжээ.

Улмаар өнгөрсөн амралтын өдөр Ницца хотын өмнөд хэсэгт байрлах Чиоттигийн сонгуулийн тойргийн байранд жагсагчид халдсан байна.

Чиотти “Тэд миний саналд нөлөөлөхийн тулд хүчирхийлэл ашиглахыг хүссэн бололтой. Гэхдээ би терроризмын шинэ шавь нарт хэзээ ч бууж өгөхгүй” гэж “Twitter”-ээр мэдэгджээ.

“Les Republicains” намын бусад парламентын гишүүд мөн олон зуун заналхийлсэн утгатай захидал хүлээн авч байгаагаа мэдэгдсэн бол Макроны төвийн үзэлтэй “Renaissance party” намын парламентын гишүүдийн сонгуулийн тойргийн байранд халдсан хэргүүд гарчээ.

Тэтгэврийн өөрчлөлтийг баталснаас хойш гурван шөнө дараалан гудамжинд эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа ням гарагийн өглөө Франц даяар 160 гаруй хүнийг баривчилсан байна. Цагдаа нар Парист нулимс асгаруулагч хий ашигласан бол Бордо, Нант хотод жагсагчидтай мөргөлджээ.

Өнгөрсөн долоо хоногт жагсагчидтай мөргөлдсөний дараа Парисын цагдаагийн газар парламентын ордны эсрэг талд байрлах Конкордын талбай дээр жагсагчдыг цугларахыг хориглосон хэвээр байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ажил хаялт эрчимжиж, нефть боловсруулах үйлдвэрүүд зогсож, өмнөд хэсэгт шатахууны дараалал үүсжээ. Зүүний үзэлт “CGT” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Парисын хог ачилтын ажилчдыг хоёр долоо хоног ажил хаяхыг уриалсан байна. Үүнээс үүдэн хотын тал хэсэгт 10,000 гаруй тонн хог овоорчээ.

Францын гол үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж пүрэв гарагт галт тэрэг, агаарын тээвэр, боловсролын салбарыг хамарсан үндэсний хэмжээний ажил хаялтыг орон даяар зарласан байна.

Эх сурвалж: The Guardian

#тэтгэврийн шинэчлэл, #Франц, #Эммануэл Макрон,