Өчигдөр Ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтыг давж, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид Парисын төвд хог хаягдал шатааж танхайрчээ.
Итгэл үзүүлэх эсэх санал дэмжигдэхийн тулд парламентын 287 гишүүний санал хэрэгтэй бол өчигдөр урьдчилан таамаглаж байснаас нэлээн өндөр буюу 278 гишүүн дэмжсэн санал өгсөн байна.
Энэ нь Макроны манлайлал суларсан гэдгийг харуулж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Хэрэв сөрөг хүчний итгэл үзүүлэхгүй байх санал дэмжигдсэн бол Макроны засгийн газар унаж, тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлж 64 болгох хууль хүчингүй болох байв.
Санал хураалтын дүнг зарласны дараа Парисын хамгийн нэр хүндтэй гудамжинд жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, зарим нь олон хоног үргэлжилсэн ажил хаялтын улмаас хотын гудамжинд хуримтлагдсан хогийг шатаасан байна.
Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Үйлдвэрчний эвлэлүүд болон сөрөг хүчний намууд эсэргүүцлийн жагсаалаа эрчимжүүлж, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн эсэргүүцэхээ мэдэгдэв.
Санал хураалтын дараа зүүний үзэлтэй “La France Insoumise” намын хууль тогтоогчид парламентын танхим дотор Ерөнхий сайд Элизабет Борн руу “Огцор!” хэмээн хашхирсан байна.
“LFI”-ийн парламентын бүлгийн дарга Матильде Панот “Юу ч шийдэгдээгүй, бид энэ шинэчлэлийг буцаан татахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгджээ.
Парис болон орон даяар гурав дахь шөнөө үргэлжилж буй тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой эсэргүүцлийг 2018 оны сүүлээр болсон шатахууны өндөр үнээс үүдэлтэй шар хантаазтнуудын эсэргүүцлийн жагсаалтай адилтгаж байна.
Пүрэв гарагт Франц даяар ес дэх удаагийн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдах бөгөөд “CGT” үйлдвэрчний эвлэл ажилчдыг ажил хаялт, жагсаалд өргөнөөр оролцохыг уриалжээ.
Эх сурвалж: Reuters

#тэтгэврийн шинэчлэл, #Фран, #Эммануэл Макрон,