Пүрэв гарагт тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр жагсагчид Францын Бордо хотын захиргааны байранд гал тавьжээ.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр өчигдөр Франц даяар нэг сая гаруй хүн жагсаалд оролцсоноос 119,000 нь Парист жагссан байна.

Нийслэлд цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж, орон даяар 80 хүнийг баривчилжээ.

Өдрийн жагсаал, мөргөлдөөний дараа пүрэв гарагийн орой жагсагчид Бордо хотын баруун өмнөд хэсэгт байрлах хотын захиргааны үүдэнд гал тавьсан байна. Буруутай этгээдийг олоогүй байгаа ч гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраажээ.

https://www.youtube.com/watch?v=iircmDT9VaA

Харин Парист баг зүүсэн этгээдүүд дэлгүүрийн цонх хагалж, гудамжинд эд зүйлс нурааж, “McDonald's” ресторан руу дайрсан хэргүүд гарснаас бусдаар ерөнхийдөө тайван жагсаал болсон гэж “Reuters” мэдээлсэн байна.

Жагсагчид нулимс асгаруулагч хий ашигласан цагдаа нар руу салют буудаж, эд зүйлс шидсэн ба нэг цагдаа ухаан алдсан ч амь насанд нь аюул учраагүй байна.

Нийслэлд 33 хүн баривчлагдсан болохыг “AP” агентлаг мэдээлжээ.

Пүрэв гарагт эсэргүүцлийн улмаас галт тэрэг, газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, багш нар, Парисын Шарль де Голль нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарласан байна.

Баруун бүсийн Нант, Ренн, Лорьен хотуудад мөн өөр мөргөлдөөн гарчээ.

Гуравдугаар сарын 6-нд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж эхэлсэн Парисын хог ачигчид ажил хаялтаа ирэх даваа гараг хүртэл сунгалаа.

Пүрэв гарагийн эсэргүүцлийн жагсаал нь нэгдүгээр сараас хойш зохион байгуулагдаж буй ес дэх удаагийн жагсаал юм. Ирэх мягмар гарагт Францын үйлдвэрчний эвлэлүүд арав дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн байна.

Энэ нь Хаан III Чарльзийн тус улсад хийж буй төрийн айлчлалын сүүлийн өдөртэй давхцах бөгөөд Бордо хот аяллын хөтөлбөрт нь багтжээ.

Өргөн хүрээний эсэргүүцлийг үл хамааран Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай гэж мэдэгдэв.

Францын Ерөнхий сайд Элизабет Борн мөн өөрчлөлтийг ирээдүйд системийн томоохон доголдол гарахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Бордо, #тэтгэврийн шинэчлэл, #Франц,