Словак улс Украинд амласан ЗХУ-ын үеийн 13 “МиГ-29” сөнөөгч онгоцныхоо эхний дөрвийг Украины агаарын хүчинд шилжүүлжээ.
Байлдааны онгоцнуудыг Словакийн Агаарын цэргийн хүчний тусламжтайгаар Украины нисгэгчид пүрэв гарагт Словакаас Украинд авчирсан байна.
Үлдсэн “МиГ-29” онгоцнуудыг ойрын долоо хоногт Украины талд хүлээлгэн өгнө гэж Словакийн Батлан хамгаалахын яам мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс онгоцнууд Украинд хүрэх хүртэл нэмэлт мэдээлэл өгөхгүй гэжээ.
Словакийн засгийн газар Украинд ЗХУ-ын үеийн 13 “МиГ-29” сөнөөгч онгоц өгөх төлөвлөгөөг өнгөрсөн баасан гарагт баталж, Украины засгийн газрын сөнөөгч онгоц өгөх хүсэлтийг сонссон НАТО-ийн хоёр дахь гишүүн болсон юм.
Дайны эхэн үед Украины агаарын цэргийн хүчин 50 “МиГ-29” сөнөөгч, 32 “Сухой-27” сөнөөгч онгоцтой байв.
Гэсэн ч Оросын хүчин тэднийг илүүрхсэн бөгөөд дайны явцад Украины тал барууны орнуудаас Америкт үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцны хамгийн дэвшилтэт хувилбаруудыг нийлүүлэхийг хүсээд байсан юм.
Эх сурвалж: The Guardian

#МиГ-29, #Словак, #сөнөөгч онгоц, #Украины,