Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францад цагдаа нар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсаж буй жагсагчдын эсрэг 4,000 гаруй хүний аминд халгүй гранат ашигласнаас болж эсэргүүцлийн жагсаал улам даамжирчээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгох хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр батлах шийдвэр гаргасны дараа сүүлийн долоо хоногт сая гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.
Францын баруун хэсэгт өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаа болон идэвхтнүүдийн хооронд мөргөлдөөн гарч, олон зуун хүн баривчлагдаж, олон арван хүн шархадсан байна.
Өнгөрсөн баасан гарагт Хаан III Чарльзын хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлалыг хойшлуулах шийдвэрт хүрсний дараа эсэргүүцлийн жагсаал улам бүр эрчимжжээ.
Хааны айлчлал ням гарагт эхлэх байсан ч пүрэв гарагт Франц даяар 300 орчим жагсаал өрнөж, нийт нэг сая гаруй хүн жагсаалд нэгдэж, Парис болон бусад хотуудад 450 гаруй жагсагч баривчлагдсан тул айлчлалыг цуцалсан юм.
Өсвөр насны хүүхдүүд хүртэл жагсаалд нэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн хүрээгээ улам тэлсээр байна.
Хүмүүсийн уур бухимдал тэтгэврийн шинэчлэлээс хальж ерөнхийлөгч болон түүний засаглалыг чиглэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож эхэлжээ.
Даваа гарагт тэтгэврийн насыг нэмэх төлөвлөгөөнд дургүйцсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүд Луврын музейг хаасан байна.
10 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт мягмар гарагт болох бөгөөд Парисын цагдаа нар хотын зарим хэсэгт зөвшөөрөлгүй жагсаал цуглаан болохоос урьдчилан сэргийлж арга хэмжээ авч байгаа аж.
Эх сурвалж: Fox