Мягмар гарагт Франц даяар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал, ажил хаялт дахин эхэлж, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа чангатгажээ.

Жагсаалын үеэр хүчирхийлэл дэгдэж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин улс орон даяар 13,000 офицерыг хамгаалалтад гаргасан байна. Тэдний бараг тал хувь нь Францын нийслэлд төвлөрчээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Үндсэн хуулийн тусгай эрх мэдлээ ашиглан хууль тогтоогчдын саналыг авалгүйгээр тэтгэврийн насыг 62-оос 64 болгох шийдвэрээ баталсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн улам эрчимжээд байгаа юм.

Нийслэлийн хог ачилтын ажилчид ажил хаяснаас болоод Европын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Парисын гудамжнууд олон мянган тонн хог хаягдалд дарагдсан бол зарим эсэргүүцэгчид дэлгүүр, үйлчилгээний газруудын цонхыг хагалах, олон нийтийн өмч хөрөнгөд халдах, гал тавих зэргээр танхайрч, үймээн самуун дэгдээсний улмаас олон зуун хүн баривчлагдаад байна.

Мягмар гарагт болж буй эсэргүүцлийн давлагаа нь нэгдүгээр сараас хойш зохион байгуулагдаж буй арав дахь жагсаал бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд ажилчдыг ажлаа хаяж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалсаар байна.

Мягмар гарагийн өглөө олон хотод жагсаал тайван эхэлсэн боловч мянгаар тоологдох “радикал” үзэлтэй үймээн самуун дэгдээгчид Парис болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаалд нэгдэж магадгүй гэж Францын Дотоод хэргийн сайд анхааруулжээ.

“Тэд офицер, цагдаа нарыг устгах, гэмтээх, алах зорилгоор ирнэ. Тэдний зорилго тэтгэврийн шинэчлэлтэй огт хамаагүй. Тэдний зорилго бол манай Бүгд найрамдах улсын байгууллагуудыг тогтворгүй болгож, Францад цус урсгаж, түймэр дэгдээх явдал юм” гэж сайд даваа гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AP

#Ажил хаялт, #тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,