Зээлийн батлан даалтын дэмжлэгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 1600 ажилтан орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээ.

Зээлийн батлан даалтын сан нь Монгол улсын Их хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах талаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, Монгол улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд орон нутагт шилжих болон орон нутагт амьдардаг иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1600 ажилтнаа орон сууцны ипотекийн зээлд хамруулах, урьдчилгаа төлбөрийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сантай Санамж бичиг байгууллаа.

Талууд “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК”-ийн 1600 ажилтан тохилог орон сууцанд орж амьдралын нөхцөл нь сайжрах төдийгүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн хувьд хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгах, иргэд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлэх, Монгол улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд бодит түлхэц болох юм.

#Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, #Зээлийн батлан даалтын сан,