Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Wall Street Journal” сонины Америкийн сурвалжлагч Эван Гершковичийг Вашингтоны талд тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай мэдэгдэв.
“Харамсалтай нь манай улсад гадаадын иргэд ‘Гадаад сурвалжлагч’ гэсэн статус, сэтгүүл зүйн виз, магадлан итгэмжлэлээр сэтгүүл зүйтэй холбоогүй үйлдлээ нуун далдлах зорилгоор ашиглаж байгаа анхны тохиолдол энэ биш” гэж Захарова “Telegram”-д бичжээ.
1991 онд төрсөн АНУ-ын иргэн Эван Гершковичийг тагнуул хийсэн хэргээр Екатеринбургээс баривчилсан болохыг Оросын аюулгүй байдлын алба мөн мэдэгдсэн байна.
“ФСБ” мөн Америкийн тал Гершковичийг цэргийн хамгаалалтын цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулахыг даалгасан гэж мэдэгдсэн ч ямар нэг нотлох баримт дэлгээгүй байна.
АНУ-ын Элчин сайдын яам нь хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард аялал жуулчлалын зөвлөмжөө шинэчилсэн бөгөөд Орост амьдардаг болон тус улсад зорчиж буй өөрийн иргэдээ тус улсын нутаг дэвсгэрээс нэн даруй явахыг зөвлөөд, АНУ-ын иргэдийг үндэслэлгүйгээр баривчлах эрсдэлтэй байгааг анхааруулсан байдаг.
Эх сурвалж: CNN

#Wall Street Journal, #АНУ, #ОРос, #Эван Гершкович,