Сүүлийн үед өрнөж буй геополитикийн үйл явдлуудаас болоод Беларусь улс өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсэг байрлуулах талаар яриа хэлэлцээрийг эрчимжүүлэхэд хүрсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко баасан гарагт парламентын өмнө мэдэгджээ.

“Миний юу хэлэхийг сонс, би та бүхнийг хэзээ ч хуурч байгаагүй. Тэд Беларусь руу довтолж, манай улсыг үгүй хийхээр бэлтгэж байна” гэж цугларсан хүмүүст анхааруулаад, барууны орнууд Польшоос тус улс руу довтлохоор төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Лукашенко мөн нутаг дэвсгэрт нь тактикийн цөмийн зэвсэг байрлуулах тухай Москвагийн төлөвлөгөөг барууны заналхийллээс Беларусийг хамгаалахад тустай хэмээн сайшаажээ.

Тэрээр цааш нь “Манай орны эргэн тойронд өрнөж буй үйл явдал, цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг харгалзан би Ерөнхийлөгч Владимир Путинтэй Оросын цөмийн зэвсгийг Беларусьт буцаан байрлуулах талаар хэлэлцээр хийж эхэлсэн” гэж хэлсэн байна.

Лукашенко 1994-1995 онд цөмийн зэвсгийг эргүүлэн татах шийдвэрээс татгалзахад барууны орнууд төдийгүй Оросын анхны ерөнхийлөгч түүнийг шүүмжилж байсныг дурсав.

“Намайг ‘Цөмийн зэвсэг эргүүлэн татахыг зөвшөөрөхгүй’ гэж хэлэхэд ‘Тэд чамайг устгаж, бут цохих болно, чи ямар ч тохиолдолд стратегийн цэнэгт хошуутай байж чадахгүй’ гэж хариулж байсныг би одоо ч санаж байна” гэж хэлжээ.

Беларусийг бараг гучин жил удирдаж буй Лукашенко үргэлжлүүлэн “Би хэн нэгнийг айлган сүрдүүлэх, харлуулах гэсэнгүй. Би Беларусийн төр болон ард түмнийхээ амар амгаланг хамгаалахыг хүсэж байна" гэж хууль тогтоогчид болон засгийн газрын албан тушаалтнуудад хандан хэлсэн байна.

Эх сурвалж: Tass

#Александр Лукашенко, #Беларусь, #ОРос,