Мягмар гарагт Доналд Трампыг шүүхийн байранд ирэх гэж байгаатай холбогдуулан Нью-Йорк хотын цагдаа нар Трамп цамхгийн эргэн тойронд төмөр хаалт байрлуулж, Манхэттэн дэх Эрүүгийн шүүхийн ойролцоох замыг хаажээ.

Манхэттэн дүүргийн прокурор Трампын порно од Сторми Даниэлсийн амыг таглахын тулд 130,000 доллар төлсөн хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт тангарагтны шүүх экс ерөнхийлөгчийг хэрэгт татах саналыг дэмжсэн юм.

Трамп өөрт тулгаад байгаа хэргийг үгүйсгэж байгаа ч мягмар гарагт шүүхийн байранд өөрийн биеэр очихоо мэдэгдсэн. Бүгд найрамдах намын хууль тогтоогч Маржори Тэйлор Грин болон Нью-Йоркийн Залуу Бүгд Найрамдахчуудын Клуб шүүхийн байрны эсрэг талын цэцэрлэгт хүрээлэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнтэй холбогдуулан хотын төвд орших дүүргийн шүүх Трампын хэргийн шүүх хурлын өмнө зарим танхимаа хаахаар болсон байна.

Шүүхийн гол байрны эсрэг талын байранд болох шүүх хурлуудыг мөн хойшлуулахаар төлөвлөснийг албаны хүн хэлжээ.

Нью-Йоркийн цагдаагийн газар (NYPD) хотод бодитой аюул заналхийлсэн тохиолдол гараагүй гэж мэдэгдсэн ч хамгаалалтаа чангатгаж, офицерууд нь бэлэн байдалд байгааг мэдэгдсэн байна.

Гэсэн ч олон нийтийн сүлжээнд Трампын зарим дэмжигчид Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг болон Трампыг буруутгасан тангарагтны шүүхийг цаазлахыг уриалж байгаа тухай “Site Intelligence Group” мэдээлэв.

Трамп даваа гарагт Флорида мужаас Нью-Йорк руу нисэж, Трамп цамхагт хонох бөгөөд мягмар гарагийн өглөө шүүхийн байранд очих гэнэ.

Эх сурвалж: Reuters

#Доналд Трамп, #Нью-Йорк, #Сторми Даниэлс,