Орос улс тактикийн цөмийн зэвсгээ НАТО-ийн босгон дээр буюу Беларусийн баруун хилийн ойролцоо байрлуулах гэж байгааг Минск дэх Оросын элч ням гарагт мэдэгджээ.

Гуравдугаар сарын 26-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн нутаг дэвсгэр дээр тактикийн цөмийн зэвсэг байрлуулах төлөвлөгөөгөө зарласан.

Орос болон Беларусь улс нь албан ёсоор “холбооны улс”-ын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд нэгдэх талаар олон жилийн турш хэлэлцээр хийж ирсэн. Түүнчлэн өнгөрсөн жил Москва Украин руу цэргээ оруулахын өмнө Беларусийн газар нутагт цэрэг, зэр зэвсгийн хүчээ төвлөрүүлсэн юм.

Оросоос Беларусьт суугаа элчин сайд Борис Грызлов Путиний төлөвлөгөөний талаар Беларусийн төрийн телевизэд ярихдаа тактикийн цөмийн зэвсгийг “холбооны улсын баруун хил рүү зөөж, аюулгүй байдлыг хангах чадавхаа нэмэгдүүлнэ” гэж хэлсэн байна.

Тэрээр цааш нь “Европ болон АНУ-д шуугиан дэгдээсэн ч үүнийг хийх болно” гэж мэдэгджээ.

Тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь дайсны цэрэг, зэвсгийг байлдааны талбарт устгах зорилготой бөгөөд бүхэл бүтэн хотыг устгаж чадах алсын тусгалтай стратегийн пуужинд суурилуулсан цөмийн цэнэгт хошуутай харьцуулахад харьцангуй богино зайн тусгалтай, харьцангуй бага хор хөнөөлтэй.

Грызлов зэвсгийг байрлуулах газрыг тодорхой нэрлээгүй ч Путиний тушаалаар долдугаар сарын эхээр агуулахын барилгын ажил дууссаны дараа зэвсгийг Беларусийн баруун хэсэг рүү шилжүүлнэ гэдгийг баталжээ.

Беларусь нь хойд талаараа НАТО-ийн гишүүн Литва, Латви, баруун талаараа Польштой хиллэдэг. Орос Украинд түрэмгийлсний дараа эдгээр улсууд НАТО-ийн зүүн жигүүрийг нэмэлт цэрэг, цэргийн техник хэрэгслээр бэхжүүлсэн байдаг.

Гэвч Ерөнхийлөгч Александр Лукашенко шаардлагатай тохиолдолд Оросын стратегийн цөмийн зэвсгийн заримыг Беларусьт байрлуулж магадгүй гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #Нато, #ОРос, #тактикийн цөмийн зэвсэг,