Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский олон сая украин дүрвэгсдийг хүлээн авч, Киевийн засгийн газарт амин чухал зэвсгийн тусламж үзүүлсэн ойрын холбоотон болох Польшид албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.

Зеленьский айлчлалынхаа үеэр Варшавт Ерөнхийлөгч Андрей Дуда, Ерөнхий сайд Матеуш Моравецки нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Польшийн ерөнхийлөгчийн туслах Марчин Пшидач айлчлалын талаар “Айлчлал Ерөнхийлөгч Дудагийн урилгаар болж байгаа. Зөвхөн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар төдийгүй эдийн засаг, улс төрийн дэмжлэгийн талаар урт, өргөн хүрээтэй яриа хэлэлцээр өрнүүлнэ. Энэ нь албан ёсны айлчлал байх болно” гэж мэдэгдсэн байна.

Украины удирдагч лхагва гарагт мөн Варшавт Украины дүрвэгсэдтэй уулзахаар төлөвлөжээ.

Польш нь Украины хөрш бөгөөд хоёр улс түүхэн гүн гүнзгий харилцаатай. Өнгөрсөн жил Оросын түрэмгийллийн дараа Украины олон иргэн эх орноосоо дүрвэж, ихэнх нь Польшид суурьшсан байна.

Польшийн ард түмний дийлэнх нь Оростой хийж буй дайнд Украиныг дэмждэг. “Ipsos”-ийн санал асуулгын дүнгээс үзвэл польшийн иргэдийн 82% нь НАТО болон Европын холбооны орнуудыг дайнд ялах хүртэл нь Украинд дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзсэн байна.

Гэсэн хэдий ч Украины татваргүй үр тарианы импортод хүчтэй цохигдсон Польшийн тариалан эрхлэгчид Зеленьскийн айлчлалыг эсэргүүцэж байна.

Эдгээр үйл явдлын улмаас Польшийн Хөдөө аж ахуйн сайд албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ.

Түүнчлэн Польш зэрэг таван улсын Ерөнхий сайд нар баасан гарагт Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейенээс Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын эсрэг арга хэмжээ авахыг шаардсан байна. Тэд Украинаас орж ирэх үр тариа болон бусад бүтээгдэхүүний урсгалыг зогсоохгүй бол гаалийн татварыг эргэн сэргээхийг шаарджээ.

Эх сурвалж: Reuters, The Guardian

#Володимир Зеленьский, #Польш, #УКраин,