Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Польшид айлчилсан бөгөөд айлчлалын үеэр Ерөнхийлөгч Андрей Дуда Украинд нэмэлт сөнөөгч онгоц илгээнэ гэж амлажээ.
Дуда “Хэрэв ийм хэрэгцээ байгаа бол” Польш улс үлдсэн МиГ-29 онгоцнуудаа Украин руу илгээнэ гэж хэлсэн байна.
Хариуд нь Зеленьский Оросын түрэмгийллийн эсрэг дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ.
Украины удирдагч лхагва гарагийн өглөө Варшавт хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жил Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Польшид хийж буй түүний анхны албан ёсны айлчлал юм.
Ерөнхийлөгч Дуда Польш улс Киевийн НАТО-д элсэх оролдлогыг тууштай дэмжиж байгааг айлчлалын үеэр дахин илэрхийлж, Украины цэргийн чадавхыг бэхжүүлэх нэмэлт аюулгүй байдлын баталгаа гаргуулахыг хичээж байгаагаа хэлжээ.
Зеленьскийн айлчлалтай зэрэгцэн Польшид газар тариалан эрхлэгчид Украины хямд үнэтэй үр тариаг эсэргүүцэн жагссан байна. Украины үр тарианы нийлүүлэлтийн улмаас Польшийн үр тарианы үнэ буурахад хүрч байгааг тариаланчид эсэргүүцэж байгаа ба Европын холбоог арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.
Гэсэн ч Европын холбоо Украины үр тарианы импортын татварын хөнгөлөлтийг сунгах санал гаргаснаас болж Польшийн Хөдөө аж ахуйн сайд Хенри Ковальчик огцрох шийдвэрээ өчигдөр зарлажээ.
Зеленьский айлчлалынхаа үеэр мөн энэ асуудлыг хөндөж, тариаланчдын уур хилэнг намжаах шийдвэр удахгүй гарна гэж найдаж байгаагаа сэтгүүлчдэд хэлэв.
Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #Польш, #УКраин, #Андрей Дуда,