Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Бээжинд айлчлалтай байх зуур Парист тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлийн олон арван гишүүд АНУ-д төвтэй “BlackRock” хөрөнгө оруулалтын фирмийн оффис байрладаг “Le Centorial” барилга руу дайрчээ.
Тус үйлдвэрчний эвлэл хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас нь болж “BlackRock” компанийг онилсон байна.
“Засгийн газар тэтгэврээс татгалзахыг оролдож байна, хүмүүсийг хувийн тэтгэврийн сангаас тэтгэврээ санхүүжүүлдэг болгохыг хүсэж байна, гэхдээ ийм схемээс зөвхөн чинээлэг хүмүүс л ашиг хүртэх боломжтой гэдгийг бид мэднэ” гэж сургуульд багшаар ажилладаг 51 настай Франсуа Оник “Reuters”-т ярьжээ.
Энэхүү арга хэмжээ нь засгийн газрын тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлж, 64 болгох төлөвлөгөөг эсэргүүцэж буй үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан 11 дэх удаагийн ажил хаялт, жагсаал юм.
Тэтгэврийг хувийн тэтгэврийн сангаас хэсэгчлэн санхүүжүүлдэг Европын бусад орнуудаас ялгаатай нь Францад одоо ажиллаж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэлээр тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг шууд санхүүжүүлдэг тогтолцоотой.
Тэтгэврийн тогтолцоогоо алдагдалд оруулахгүйн тулд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж засгийн газар үзэж байгаа юм.
Пүрэв гарагт тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жасагчид барилга дотор салют асааж, “On est la” (Бид энд байна) уриаг чангаар хэлж, хагас цаг орчмын дараа барилгаас гарсан байна.
Эх сурвалж: Reuters