Хятад улс байлдааны сургуулилалтынхаа хоёр дахь өдөр Тайвань болон түүний ойр орчмын усан дахь гол байнуудад цохилт өгөх бэлтгэл хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тайваний ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан Бээжингийн зүгээс тус аралд “хатуу анхааруулга” өгөх зорилгоор арлыг “бүслэх” сургуулилалтаа бямба гарагт эхлүүлсэн юм.

Бямба гарагт Хятадын 45 байлдааны онгоц Тайвань, Хятадыг тусгаарладаг албан бус хилийн шугамыг давсан эсвэл Тайваний агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд баруун өмнөд хэсгээр нэвтэрсэн тухай Тайваний Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Ням гарагт нь Хятадын 70 орчим онгоц арлыг тойрон нисэж, 11 хөлөг онгоц хоёр улсын албан бус хилийн шугамыг давсан байна.

Бээжингийн зүгээс “Хамтарсан сэлэм” хэмээн нэрлэсэн уг ажиллагаа даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Хятадын төрийн телевизээр “Тайвань арал болон түүний ойр орчмын тэнгисийн бүс дэх гол байнууд руу нарийвчлалтай цохилт өгч, арлын эргэн тойронд довтолгооны байр сууриа хэвээр хадгалсаар байна” гэж мэдэгджээ.

Мөн Хятадын армийн зүүн хэсгийн командлал Тайвань руу хуурай газар, далай, агаараас пуужин харвасны хоёр нь байгаа онож буйг харуулсан богино анимэйшн бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Бямба гарагт Тайбэй дэх Батлан хамгаалахын албаныхан Ерөнхийлөгч Цайгийн АНУ-д хийсэн айлчлалыг “бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг ноцтой алдагдуулж, цэргийн сургуулилалт хийх шалтаг болгон ашиглаж байна” хэмээн Бээжинг буруутгав.

Мөн АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнууд Ерөнхийлөгч Цай Ин Вэний АНУ-д хийсэн айлчлалыг ашиглахгүй байхыг Хятад улсад уриалжээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч АНУ “Бээжингийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдээд, “АНУ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, үндэсний аюулгүй байдлын амлалтаа биелүүлэх хангалттай нөөц, чадавхтай” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Тайвань, #ХЯтад,