Өнгөрсөн жил Оросын сөнөөгч онгоц Их Британийн ажиглалтын онгоцыг буудаж унагаах шахсан тухай баримт бичиг интернэтээр цацагдсан АНУ-ын цэргийн баримт бичгийн хамт ил болжээ.

Энэ үйл явдал есдүгээр сарын 29-нд Крымийн ойролцоо болсон гэж “Washington Post” сонин Пентагоны баримтаас иш татан мэдээлэв. Пентагон нууцын зэрэглэлд багтах эдгээр баримт бичгийн үнэн зөв эсэхийг хараахан тодорхойлоогүй байгаа.

Өнгөрсөн аравдугаар сард Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Оросын сөнөөгч онгоц Хар тэнгисийн дээгүүр олон улсын агаарын орон зайд эргүүл хийж байсан зэвсэггүй Британийн тагнуулын онгоцны ойролцоо “пуужин харвасан” тухай парламентад мэдэгдэж байв.

Тухайн үед Уоллес Их Британи нөхцөл байдлыг зориудаар хурцатгасан гэж үзээгүй, харин техникийн доголдлоос үүдэлтэй гэж үзэж байгааг хэлж байв. Мөн тэрээр Москваг бодлогогүй үйлдэл хийсэн гэж буруутгасан.

Харин Пентагоны интернэтэд задруулсан баримт бичигт энэ үйл явдлыг “Их Британийн ‘RJ’ тагнуулын нисэх онгоцыг буудаж унагах дөхсөн” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн аравдугаар сараас хоёрдугаар сарын хооронд ажиглалтын нислэг хийж байсан АНУ, Их Британи, Францын нисэх онгоцнууд болон Оросын тийрэлтэт онгоцнуудтай холбоотой ижил төстэй өөр хэд хэдэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байжээ.

НАТО-ийн гэрээний 5-р зүйлд зааснаар нэг гишүүний эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн тохиолдолд үүнийг эвслийн эсрэг халдлага гэж үздэг.

Уг үйл явдал нь урьд өмнө олон нийтэд мэдэгдэж байсан үйл явдлуудаас илүү ноцтой байсан бөгөөд энэ нь АНУ болон НАТО-ийн холбоотнуудыг Украины дайнд шууд татан оролцуулж болох байсныг Пентагоны баримт бичгүүд харуулж байна гэж “Washington Post” сонинд бичжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны тушаалтнууд Вашингтон дахь Их Британийн Элчин сайдын яамтай адил задарсан баримт бичгийн агуулгын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Орос улс мөн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#Их Британи, #ОРос, #Пентагон, #Украины дайн,