Даваа гарагт Хятадын цэргийн сургуулилалт дууссан ч мягмар гарагт Тайваний эргэн тойронд Хятадын байлдааны онгоц болон тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд байсаар байгааг Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай Лос Анжелес хотноо уулзаад Тайбэйд буцаж ирсний дараа Хятад улс бямба гарагт сургуулилалтаа эхлүүлсэн билээ.
Даваа гарагийн орой Хятад улс сургуулилалт дууссан гэж мэдэгдсэн ч Тайваний Батлан хамгаалах яам мягмар гарагийн өглөө арлын эргэн тойронд Хятадын есөн хөлөг онгоц, “J-16”, “Su-30” сөнөөгчийг оролцуулаад 26 онгоц байлдааны бэлэн байдлын эргүүл хийж буйг мэдэгдэв.
Тайваний нисэх хүчин, тэнгисийн цэргийн болон эрэг дээрх хамгаалалт Хятадын хөлөг онгоц болон нисэх онгоцнуудыг анхааралтай ажиглаж байгааг мөн мэдэгдэлдээ дурджээ.
Тайванийн засгийн газар Хятадын сургуулилалтыг удаа дараа буруушаасан ч нөхцөл байдлыг даамжруулахгүй, болгоомжтой хандахаа мэдэгдсэн.
Даваа гарагийн орой Цай өөрийн “Facebook” хуудсаараа “Би улс эх орноо дэлхийд төлөөлөх үүрэг хүлээдэг” гээд, тэр ч утгаараа гадаадад, тэр дундаа АНУ-д айлчлал хийх нь гайхах зүйл биш гэж мэдэгджээ.
Тэрээр цааш нь “Гэхдээ Хятад улс үүнийг ашиглан цэргийн сургуулилалт хийж, Тайвань болон бүс нутагт тогтворгүй байдал үүсгэсэн. Энэ нь бүс нутгийн томоохон улсын хувьд хариуцлагатай үйлдэл биш” гэж бичсэн байна.
Хятад улс сургуулилалтын үеэр Тайванийг бүслэх, довтлох, тодорхой байд цохилт өгөх зэргээр бэлтгэл хийж, арлын ойролцоо нисэх онгоц тээгч хөлгөө байрлуулж, олон тооны сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнуудаа арал руу илгээсэн.
Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад, #цэргийн сургуулилалт,