Мягмар гарагт Оросын “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин Украины Бахмут хотын 80 гаруй хувийг хяналтдаа авсан тухайгаа мэдэгджээ.
Харин Украины армийн өндөр албан тушаалтнууд цэргүүд нь хотод Оросын ширүүн довтолгоог эсэргүүцэж, байр сууриа хадгалсаар байгааг мэдэгдэв.
“Вагнер”-ын тэргүүн Пригожиний хэлснээр хөлсний бүлэглэлийн дайчид Бахмутыг бүслэхэд ойртсон байна.
“Бахмутын ихэнх хэсэг буюу 80 гаруй хувь нь бидний мэдэлд байна. Үүнд засаг захиргааны төв, үйлдвэр, агуулах, хотын захиргаа багтаж байна” гэж тэрээр олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгтээ хэлжээ.
Уг мэдэгдлийг баталж Донецк мужийн Оросоос томилогдсон тэргүүн Денис Пушилин Оросын арми украин цэргүүдийг буланд шахсан болохыг мэдэгдсэн байна.
Пушилин төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Тэд бууж өгөхөөс өөр сонголтгүй болсон” гэж хэлжээ.
Харин Украины зүүн бүсийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Сергей Череваты Бахмут дахь нөхцөл байдал Украины хяналтад байгааг хэлээд, цэргүүд нь бүслэлтэд орохыг Киев зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв.
Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр Бахмут дахь ангиуд нь их хэмжээний хохирол амссан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч орос цэргүүд ялагдал хүлээж байгааг мэдэгджээ.
Киев түрэмгийлэгч хүчнийг ялахын тулд илүү дэвшилтэт зэвсэг шаардлагатай гэж үзэж, барууны орнуудаас нэмэлт зэвсэг нийлүүлэхийг уриалсаар ирсэн.
Тэгвэл мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Украинд нэмэлт дэмжлэг үзүүлэх баталгаа өгчээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мөн автомат буу, пулемёт, сум нийлүүлэхээ амласан байна.
Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Евгений Пригожин, #ОРос, #Украины дайн,