Тайваний Гадаад хэргийн сайд Жозеф Ву “CNN”-д өгсөн тусгай ярилцлагадаа Хятадын цэргийн сургуулилалтыг дурдаад, “Тайваний эсрэг дайн эхлүүлэхээр бэлдэж байж магадгүй” гэж анхааруулжээ.

Түүнээс хэзээ цэргийн ажиллагаа эхэлнэ гэж таамаглаж байгааг асуухад “Хятадын удирдагчид Тайваний эсрэг хүч хэрэглэх шийдвэр гаргахаасаа өмнө хоёр удаа бодох болно. 2025 он ч бай, 2027 он ч бай, дараа нь ч бай, Тайвань зүгээр бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж хариулсан байна.

АНУ-ын тагнуулын байгууллага Ши Жиньпинийг 2027 онд арлын улсад цэргийн хүчээр халдаж магадгүй гэж дүгнээд байгаа.

Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэний Америкт хийсэн айлчлалын дараа эхлүүлсэн цэргийн сургуулилалтынхаа хүрээнд Хятадын Тэнгисийн цэргийн хүчин Тайваньд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцноос цохилт өгөх бэлтгэл анх удаа хийсэн.

Бээжин үүнийг “Тайваний салан тусгаарлагч хүчнийг гадны хүчинтэй эвсэхээс сэрэмжлүүлсэн, үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зайлшгүй алхам” гэж тайлбарласан юм.

Вугээс айлчлалын талаар асуухад “Хятад улс Тайванийг бусад улс орнуудтай хэрхэн нөхөрлөхийг зааварлаж чадахгүй. Холбоотнууд маань Тайваньд хэрхэн дэмжлэг үзүүлэхийг ч Хятад улс зааварлаж чадахгүй” гэж хариулсан байна.

Тайваний асуудлаар АНУ болон Хятад хоорондын таагүй уур амьсгал улам хурцадмал болж байгаа энэ үед Ерөнхийлөгч Жо Байден Хятадын түрэмгийллийн хариуд АНУ Тайванийг цэргийн хүчээр хамгаална гэдгийг амласан.

АНУ Хятадтай албан ёсны дипломат харилцаатай бөгөөд “нэг Хятад” бодлогыг дэмждэг боловч Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх үүрэг хүлээдэг. Эх сурвалж: CNN

#Тайвань, #ХЯтад,