Тэтгэврийн насны доод хэмжээг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн ээлжит жагсаал өчигдөр Франц даяар өрнөжээ.
Жагсаалын үеэр үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажил хаялт хийж буй хүмүүс тансаг эдлэлийн “LVMH” компанийн Парис дахь төв оффис руу дайран орсон байна.
“Sud Rail”-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн “LVMH”-ийн төв байрны гадаа зогсож байхдаа “Тэтгэвэр санхүүжүүлэх мөнгө хайж байна уу? Тэгвэл тэрбумтнуудын халааснаас ав” гэж хэвлэлд ярьжээ.
“Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг брэндүүдийг хариуцдаг энэхүү тансаг зэрэглэлийн группийг дэлхийн хамгийн баян хүн болох Бернард Арно эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө 200 гаруй тэрбум доллароор хэмжигддэг.
Баруун зүгийн Ренн хотод жагсагчид “Mercedes” маркийн машин, хогийн сав зэргийг шатааж, Нант хотод эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Парисын төв дэх Риволи гудамжинд мөргөлдөөн гарсны улмаас цагдаа нар нулимс асгаруулагч ашиглажээ.
Өнгөрсөн сард Францын засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн талаар хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр батлах шийдвэр гаргасан нь иргэдийн уур бухимдлыг улам өдөөсөн. Үүний дараа Ерөнхий сайд Элизабет Борн тус хууль нь Францын үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах хүсэлтийг Үндсэн хуулийн зөвлөлд гаргасан бөгөөд зөвлөл өнөөдөр шийдвэрээ гаргах төлөвтэй байна.
Хэрэв хуулийн төслийг баталбал эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: The Guardian

#lvmh, #тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,