Суданы арми болон Шуурхай туслах хүчин (RSF) хэмээх хагас цэрэгжсэн бүлэглэлийн хоорондын ширүүн мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж, хүчирхийлэл улам газар авсаар байна.
Мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амиа алдсан гэж эмч нарын үйлдвэрчний эвлэл мэдээлсэн бол шархадсан хүний тоо 1,100-д хүрчээ.
Суданд 2019 онд төрийн эргэлт хийж, олон жилийн дарангуйлагч Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаснаас хойш тус улсыг удирдаж байсан де-факто удирдагч генерал Абдель Фаттах аль-Бурхан болон хагас цэрэгжсэн “RSF”-ийн командлагч Мохамед Хамдан Дагало нар төрийн эрх мэдлийг армиас иргэний засаглалд шилжүүлэх асуудлаар санал зөрөлдөөд байгаа юм.
“RSF”-ийн 100,000 гишүүнийг Суданы армид нэгтгэх төлөвлөгөө, дараа нь шинэ хүчийг хэн удирдах вэ гэсэн асуудал зөрчилдөөний үндэс болсон байна.
Ням гараг болон даваа гарагийн эхээр “RSF” нийслэл Хартум дахь ерөнхийлөгчийн ордон, зэргэлдээх Омдурман хот, мөн тус улсын хойд хэсэгт орших Дарфурын баруун бүс, Мероу нисэх онгоцны буудал гэх мэт газруудыг эзэлснээ мэдэгджээ.
Гэвч зарим мэдээгээр арми нисэх онгоцны буудлын хяналтыг эргүүлэн авсан бөгөөд цэргийнхэн "босогчдын жижиг бүлэглэлтэй" тэмцэж байна гэж мэдэгдсэн байна.
Эмч нарын холбоод шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг мэдэгдсэний дараа ням гарагт талууд богино хугацаанд гал зогсоохыг зөвшөөрчээ.
Арабын тэргүүлэгч орнууд болон АНУ төрийн эрх мэдлийг иргэний засгийн газарт шилжүүлэх яриа хэлэлцээрийг сэргээхийг уриалсан бол Африкийн холбоо гал зогсоохыг уриалаад, талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан байна.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гурван ажилтан мөргөлдөөний үеэр амиа алдсантай холбогдуулан тус байгууллага зөрчилдөөнтэй бүсэд үйл ажиллагаагаа түр зогсоход хүрчээ.
Мөн бямба гарагт Хартумын олон улсын нисэх онгоцны буудалд болсон буудалцаанд Дэлхийн хүнсний хөтөлбөрийн нэг онгоц өртсөн нь тусламж үзүүлэх чадварт нь нөлөөлсөн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Судан, #зэвсэгт мөргөлдөөн, #Хартум,