Европын орнууд хөдөө аж ахуйн салбараа хамгаалахын тулд Украины үр тарианы импортыг түр зогсоох шийдвэр гаргаж байна.

Польш, Унгар улс өнгөрсөн бямба гарагт Украины зарим бараа бүтээгдэхүүнд хориг тавьснаа зарласан. Словак улс даваа гарагт мөн адил арга хэмжээ авна гэж мэдэгдсэн бөгөөд төв болон зүүн Европын бусад улсууд ч мөн адил арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлсний дараа Хар тэнгисийн зарим боомтууд хаагдсан бөгөөд улмаар Европын холбоонд үйлдвэрлэсэн үр тарианаас харьцангуй хямд үнэтэй Украины үр тариа ложистикийн хүндрэлээс болж Төв Европын орнуудаас гарч чадаагүй үлджээ.

Үүнээс болж орон нутгийн газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ унаж, борлуулалт нь буурсан гэж нутгийн тариаланчид үзэж байна. Мөн энэ асуудлаар засгийн газрууд Европын холбооноос арга хэмжээ авахыг хүсээд байсан юм.

Бямба гарагийн оройноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Польшийн хориг нь тус улсаар дамжин өнгөрч буй үр тарианд мөн хамаарч байгаа аж.

Польшийн Гадаад хэргийн дэд сайд Павел Яблонски “Эцсийн зорилго бол импортын хоригийг тодорхойгүй хугацаагаар хэрэгжүүлэх явдал биш, харин экспортлох гэж буй Украины үр тариа очих ёстой газартаа хүрнэ гэдгийг баталгаажуулах явдал юм” гэж мэдэгджээ.

Украины хүнсний экспортын 10 орчим хувь нь Польшийн хилээр дамждаг бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зургаа орчим хувь нь Унгар руу нийлүүлэгддэг байна.

Украины Хөдөө аж ахуйн сайд Микола Солскийн хэлснээр Киев даваа гарагт Польш, лхагва гарагт Румын, пүрэв гарагт Словакт үр тарианы асуудлаар нэмэлт хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна.

Тэрээр мөн улс орнуудыг транзит тээврээ ямар нэгэн болзолгүйгээр нэн түрүүнд нээхийг уриалжээ. “Дараа нь бид өөр зүйлийн талаар ярилцах болно” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Ням гарагт Европын холбооны төлөөлөгчид Польш, Унгарын хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд ЕХ-ны гүйцэтгэх засаглал энэ долоо хоногт уг асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин, #үр тарианы импорт,