Даваа гарагт АНУ-ын хууль сахиулах албаныхан Манхэттэний Чайнатаун дүүрэгт Хятадын "нууц цагдаагийн газар" ажиллуулж байсан хэргээр Нью-Йорк хотын хоёр оршин суугчийг баривчилжээ.

61 настай Лу Жианван, 59 настай Чен Жиньпин нарыг АНУ-ын эрх баригчдад мэдэгдэлгүйгээр Хятадын засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж, шударга ёсыг тогтооход саад учруулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тэднийг Бруклины холбооны шүүхэд анхны хэлэлцүүлгийн дараа барьцаагаар сулласан байна.

Өнгөрсөн жил Испанид төвтэй “Safeguard Defenders” өмгөөллийн бүлэг нь Хятадын цагдаа нар хилийн чанадад амьдардаг дүрвэгсдийг эх орон руу нь буцаах зорилгоор дэлхий даяар улс орнуудад “нууц цагдаагийн газар” байгуулсан тухай мөрдөн байцаалтын тайлангаа дэлгэсэн.

Тухайн үед Хятадын засгийн газар дээрх тайланг няцааж, харин гадаадад амьдардаг иргэдэд бичиг баримтаа шинэчлэхэд нь туслах болон бусад үйлчилгээг үзүүлэх зорилгоор орон нутгийн сайн дурынхан үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байв.

Эдгээр мэдээллүүдийн дараа АНУ-ын Хууль зүйн яам улс төрийн өрсөлдөгчдөө айлгах зорилготой “үндэстэн дамнасан хэлмэгдүүлэлт” гэж нэрлээд буй уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн байна.

Бруклины холбооны дээд прокурор Бреон Пийс сэтгүүлчдэд “Хятадын засгийн газар энэ улсад орогнол хүсэж ирсэн ардчиллын төлөөх тэмцэгчдийг хавчиж байгааг бид тэвчиж чадахгүй” гэж мэдэгджээ.

Лу, Чен нар нь АНУ-ын иргэд бөгөөд албан ёсны баримт бичгээр тэд Хятадын Фужиан мужийн иргэдийн уулзалтыг зохион байгуулдаг ашгийн бус байгууллагыг удирддаг байна. Үйл ажиллагаагаа Манхэттэний гүүрний ойролцоох Чайнатаун дахь барилгад явуулдаг байжээ.

Энэ газрыг Хятадын зарим иргэдэд жолооны үнэмлэхээ шинэчлэхэд нь туслах зэрэг төрийн үйлчилгээний зорилгоор ашигладаг байсан ч, шударга бус зүйл хийхэд түлхүү ашигладаг байсан гэж прокурорууд үзэж байна.

Түүнчлэн даваа гарагт прокурорууд Хятадын 34 албан тушаалтныг “троллын ферм” ажиллуулж, интернэт орчинд тэрс үзэлтнүүдийг дарамталсан үндэслэлээр буруутгажээ.

Мөн 1989 оны Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах видео уулзалтыг тасалдуулсан гэх 2020 оны хэрэгт Хятадын засгийн газрын найман албан тушаалтныг яллагдагчаар татсан байна.

Эх сурвалж: Reuters

#нууц цагдаагийн газар, #Нью-Йорк, #ХЯтад,